Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үхрийн ордныхны ерөнхий шинж







Махбод: Газар

Бэлгэ тэмдэг: Бух, үнээ, зүрх

Эзэн гариг: Венера

Өнгө: Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар.

Чулуу: Сапфир, ногоолин, оюу

Төмөрлөг: Хүрэл

Сайн өдөр: Даваа, Баасан

Муу өдөр: Мягмар

Азын тоо: 2, 4, 16 болон 6-д хуваагдах бүх тоо

 

ЗАН БАИДАЛ

Үхрийн ордод төрсөн хүмүүс үг дуу цөөтэй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг, зөрүүд, бүдүүлэгдүү. Биеэ барих чадвартай тул стресст ордоггүй. Гэхдээ уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрнө гэж мэд. Энэ ордныхон бүгдийг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын ухаантай.

Тэд гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд тааруу. Үхэр эд баялаг хүсдэг ч олсныхоо хэрээр үрдэг. Гоё сайхан юм бүхэнд дуртай. Дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. 

Хэлсэн үгэндээ хүрдэг,  ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй. Үхрийн ордныхон хүч чадал итгэл найдварын бэлгэ тэмдэг мөн.

Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илрэнэ. Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөх, хэрүүл маргаан хийх дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг.

Түүнд амьтны зөн байдаг. Бусад ордноос илүү мэдрэмжтэй. Үхэр эргэцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөд дургүй. Хүмүүст хулчгардуу харагддаг. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухаанаараа бусдаас ялгардаг.

 

ҮХЭР-ЭРЭГТЭЙ

Үхэр эрэгтэй аливаа юманд удаан хянамгай ханддаг. Тэр зөвхөн өөрийн бодол, хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хөдөлнө. Эм хүний заль мэх, занганд орохооргүй хэрсүү ухаан түүнд бий. Үнэн голоосоо дурлавал санасандаа хүрэх бөгөөд бусад эрчүүд эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Хайртай хүндээ анхаарал тавьж, халамжлан, эелдэг зөөлөн хандана.

Үхрийн хүртэх, үнэрлэх эрхтэн төрөлхийн сайн тул таны үнэрийг, гөлгөр арьсыг, зөөлөн үсийг байнга мэдэрч байдаг юм шүү. Танд бэлэг бэлэглэж, танилцсан өдрөө мартахгүй бөгөөд хамт зугаалж явахдаа өөр эмэгтэй рүү харц чулуудахгүй.

Үхэр үлгэрийн ордон амлахгүй боловч гэр орноо төвхнүүлж таныг бүх насаар чинь тэжээж чадна. Олон эмэгтэй энэ ордод төрсөн залуутай гэр бүл болохыг хүсдэг. Учир нь тэд өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг.

Үхэр эрэгтэй хайрт хүнийхээ хүслийг биелүүлэхдээ дуртай боловч урваж шарвавал хэзээ ч өршөөхгүй. Хэзээ ч буулт хийхгүй. Сексийн тал дээр нээлттэй байдаг ба хамтрагчаасаа ч ийм байхыг хүсэмжилнэ. Түүний хүсэл тачаал нь хоосон дүр биш үнэн голоосоо байдаг нь эмэгтэй хүний сэрлийг ихээр өдөөдөг байна.

"Үхэр"-тэй амьдрахад бас ч амаргүй. Тэр өөдөөс нь үг сөрдөг, бүдүүлэг эмэгтэйг тэвчихгүй билээ. Олны дунд байхдаа санал зөрвөл энэ тухай цухуйлгаж ч болохгүй. Таны зөв байсан ч тэр. Тэрбээр эмэгтэй хүнийг хэчнээн хүндэлдэг ч эцсийн эцэст үхрийн үндсэн араншин ҮХЭР. Чөлөет сэтгэхүйтэй эмэгтэй түүнд тохирдоггүй.

Уулзсан тохиолдолд эсвэл дайрч доромжилно, эсвэл татгалзаж дуугаа хураана. Түүнтэй харилцахдаа бага зэрэг буулт хийж ихэнх тохиолдолд амаа хамхиж явсан нь дээр. Бурхныг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй. Эрх чөлөөгөө зүгээр ч нэг тавиад туучихгүй. Эхнэр болох хүнээ сонгохдоо маш удаан ажиглаж, тохирох эсэхээ нэлээд бодож байж шийдвэр гаргана. Нэгэнт шийдсэн бол хайрт эхнэрийнхээ төлеө юу ч хийхээс буцахгүй.

Эл ордны эрчүүд нь гэрсэг, өгөөмөр сэтгэлтэй, үнэнч, тэвчээртэй нөхөр болдог. Цөөн хэдэн хуучин анд нөхөдтэйгээ уулздаг. Чимээ аниргүй тав тухтай орчинд дуртай. Салж сарнисан тохиолдолд хүнд байдалд орж, удаан хугацаагаар шаналдаг. "Үхэр" загасчилах, байгальд зугаалах, хөдөө тосгонд амьдрах сонирхолтой.

Мөн алдартай хүмүүсийн намтар болон баатарлаг үйлсийн тухай ном унших дуртай. Бүх ордоос эр хүний гол зан чанаруудыг хамгийн ихээр агуулсан байдаг тул түүнийг хайрлаж, сайхан хоолоор цадтал хооллох хэрэгтэй.

Түүнтэй зэрэгцэх эцэг ховор бөгөөд ялангуяа охиндоо эелдэг хандахаас гадна эхнэртээ халамж анхааралтай байж мөнгө харамлахгүй боловч маргаашаа бас мартахгүй. Та хэрэв "үхэр"-тэй зөрж сөргөлдөхгүй бол амьдрал үргэлж сайн сайхан байх болно.

 Эрүүл мэнд

 Ерөнхийдөө эрүүл биетэй. Хүдэр чийрэг, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай. Өвдөлтийг даадаг боловч удаан эдгэрдэг. Үүний гол шалтгаан нь "пессимизм" буюу гуниг гутрал байдаг юм. Эмчийн заавар зөвлөгөөг биелүүлдэггүй.

Ихэнхдээ ядаргаа, мэдрэлийн өвчин, тархи толгой, харшил, чихрийн шижин, таргалалт гэх мэт өвчинд нэрвэгдэх магадлалтай. Цэвэр агаар, хөдөлгөөний хомсдолд ихээхэн өртдөг. Үхрийн ордныхны дунд архаг тамхичид болон ижил хүйстнүүд элбэг. Үхэр-эмэгтэй  өндөр нуруутай, чийрэг биетэй, сайхан үстэй.

Үхэр-эрэггэй ханхар цээжтэй, эрэлхэг царайтай. Хүмүүс үхрийн хэт гөжүүд занг шүүмжилдэг ч тэд үүнийг нь  тэвчээртэй буурь суурьтай гэсэн утгаар хүлээж авдаг. Үнэндээ түүний тэсвэр  хатуужилд атаархахаас аргагүй.  Үхэр урт удаан хутацааны турш бие, сэтгэлийн  ачаалал даах чадвартай.

 Ажил мэргэжил

Үхрийн ордныхон багаасаа л амжилт авчрах, цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Тэд эд баялаг, мөнгийг татаж байдаг. Үхэр бол банкны бэлгэ тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатайгаар ажилладаг чанар нь түүний амжилт руу хөтөлдөг. Энэ ордныхон санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчнөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш мэргэжилтнүүд байх нь элбэг.

Ажлаа бараг сольдоггүй. Хамт олон нь түүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Байгальд хайртай учир газар тариалан, мал аж ахуй, жимс ногоо тариалах сонирхолтт мэргэжилтэн болох нь ч бий. Ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайн тавьдаг. Мөнгө, эрх мэдэлд дуртай. бодсон санасан зүйлээ хэзээ  ч орхидоггүй.

Зорилгодоо хүрэхийн  тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын  зөвлөгөөг дагах дургүй. Эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай  зарцуулдаг. Харамч боловч хэрэгтэй гэж үзсэн үедээ гайхмаар өгөөмөр байж чадна. Сайн чанар нь: өөрийнхөөрөө  байдаг, тайван зан, халуун сэтгэл, тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.

Үхэр эмэгтэй

Эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй,  гоолиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд сайхан эрчүүдээр хүрээлүүлж байдаг. Тэдэнд сайхан хувцас, сайн дарс. цэцгийн баглаа, амтат жимс гэх мэтийн тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч эрчүүд үргэлж тойрон хүрээлж байдаг. Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, хөнжлийн жаргал эдэлж чаддаг. Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.

Үхэр эмэггэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрбээр сэтгэлийн хөдөлгөөнтэй, ухаалаг, ямар ч хүнтэй эв зүйгээ олдог. Таалагдахгүй байгаа хүнээсээ шууд л зугтаачихна. Дайснуудаа үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй, эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюунлаг хүний тоонд орохгүй ч тархи нь зөв ажилладаг.

Гал тогооны ажилд хэн ч түүнийг гүйцэхгүй. Спорт хувцас өмсөх дуртай. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй шөргөөцөлдөхөд маш дургүй. Тэдний ихэнх нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна.

Үхэр эмэгтэй халамжтай, сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Мөнгө. тансаг хэоэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүртэл нь албаддаг. Ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьснаа тавьдаггүй зангаараа онцлог. Үхэр гэр орноо тав тухтай тохилог байлгах, зочиломтгой, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зарүүд, эдийн шуналтай.

 Хайр дурлал, гэр бүл

 Хайр дурлал болон нөхөрлөлийн харилцаанд газар, ус, агаар махбодтой ордныхон тохирно. Тэдэнд эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй, хайртай хүнээ дагаж гүйхгүй. Энэ нь тэдний идэвхгүй, назгай зантай нь холбоотой. Залуудаа ихээхэн дурламтгай – дурлах нь түүний хувьд амьсгалахтай адил.

Бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр, хувцас хунарт ач холбогдол өгнө. "Үхэр" сонголт хийсэн л бол уйгагүй явдаг бөгөөд бүтэхгүй гэдгийг мэдсэн ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана.

Тэр хайр дурлалд романтик маягаар ханддаг бөгөөд нэг эхэлсэн бол маш удаан үргэлжилнэ. Тэдний хувьд секс тун чухал учир мэдрэмжтэй, золбоотой хамтрагч таалагддаг. Харин хүйтэн хөндий хүмүүсийг тэвчдэггүй.

Энэ ордныхон хартай гэдгийг мартаж болохгүй. Зүрх сэтгэлийг нь шархлуулбал ихэд тарчлан зовдог ба заримдаа үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж    архинд орох, элдэв хүүхнүүдтэй  явалдах зэрэг бий.

Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Гэр  бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй. Үхрийн ордныхон үлгэр жишээ эцэг мөн. Хүүхдүүдтэйгээ эелдэг харилцаж, анхаарал тавьдаг. Хүүхдээ хэт эрхлүүлэхийг буруушаан, үнэнч шударга, итгэл найдвартай байхыг сургана Захирангуй ханддаг.

Төрөл  төрөл садан, найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд  шаардлага өндөртэй. Үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авдаг. Айлд зочлох дургүй ч айлчин гийчдийг харамгүй дайлж цайлна. "Үхэр" их дасамтгай. Тэд өс санах нь ховор ч эвгүй байдалд орвол уур хилэн  нь хязгааргүй.

Гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд  ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг  ба  юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Орчин үеийн дуу шуугиантай, хөл үймээнтэй амьдрал үхрийг ихээхэн ядраадаг учир хөдөө, агаарт гарах боломжийг алддаггүй.

 Бусад ордтой тохирох нь

Үхэр нь мэлхий, охин, матар, загасны ордтой зохицоно.Хонь, матрын ордтой гэр бүл болоход хамгийн тохиромжтой. Үхэр нь ихрийн ордтой ижил төстэй мэт боловч байнга маргалдана.

Арслан, хилэнцтэй гэр бүл болох магадлал тун бага.

Үхрийн ордод төрсөн алдартнууд: Шекспир, Екатерннс Чайковский.

 

 

3
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.