Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хонины ордныхны ерөнхий шинж







 

Зан  байдал

Хонь "Гал" махбодитой ордуудаас хамгийн цогтой гал нь юм. Хамгийн унтрашгүй ядрашгүй. Тэднийг анзаарахгүй байх аргагүй. Сэтгэлийн тэнхээ ихтэй хувь хүмүүс. Хөөрүү дэгдэгнүүр зантай, ихэнхдээ цочмог ууртай. Халуун цустай, тайлбар тавихад дурамжхан байдаг. Хүмүүс тэдний халуун дотно элгэмсэг харилцаанд татагддаг. Тэд бол найрсаг зантай эрч хүчтэй хүмүүс бөгөөд тэдэнд итгэж болно.

Хонины ордныхон хүнд хэрэгтэй, үнэн зөв зөвлөгөө өгдөг. Тэд шударга бус явдпын эсрэг маш дайчин шургуу тэмцдэг. Бодсон санаснаа бодох юмгүй шууд хэлдэг. Гэхдээ үзэл бодлоо шууд хэлэхдээ юүн түрүун өөрийн ашиг сонирхолоо боддог бөгөөд бусад хүмүүс нь яах нь түүнд хамаагүй байдаг. Гэвч энэ байдал нь санаатай биш бөгөөд үүнээс болж түүнд уурлах аргагүй.

Тэд тэвчээргүй, хувь заяанд итгэдэггүй амьдрал тэдний атганд байдаг гэж боддог. Хонь нь ихэнхдээ азтай гэвч аз нь харивал азгүй явдлууд тасрахгүй. Тэд зүгээр сууж чаддаггүй амьдралыг үргэлжийн хөдөлгөөнд байх ёстой гэж боддог. Тэд уйтгарлах, уруу царайлж суух дургүй. Энэ ордны хүмүүс нь баатарлаг үйлс байлдан дагуулах чадвартай, асар их энергитэй, эр зоригтой бөгөөд байнга өөрийгөө батлан харуулахыг эрмэлздэг. Хэрэв тэдэнд саад болвол яахаас ч буцахгүй болж бүгдийг бусниулан нураах ба амь биеээ ч хайрлахгүй болтлоо догшин ширүүн болдог.

Хонины ордныхон их итгэмтгий, эгэл жирийн бөгөөд хүүхэд шиг шулуун шударга. Тэднийг амархан хуурч мэхлэж болно. Тэдэнд нууцлах хуурч мэхлэх зан байхгүй. Хонины ордныхон бараг худлаа ярьдаггүй, хов жив хөөцөлддөггүй. Тэд их эмзэг, хүмүүсийг муу мэддэг учир санасанд нь хүрээгүй тохиолдолд ихэд гутардаг.

Энэ ордыхон зорилгодоо хүрэхдээ шулуун замаар явах гэж оролддог. Тэд төлөлөвгөө, удирдамж гэх мэтийн зүйлс хийдэггүй. Хонь тэсвэр тэвчээр муутай, муу санаагүй, бүх зүйлд хэт шууд байдлаар ханддаг.

Тэдний гол зан чанар нээлттэй, илэн далангүй байдал. Тогтвортой байж чаддаггүйгээс болж хариуцлага хүлээх чадвар муутай.

Хонь нь 2 янз байдаг.

1. Бие сайтай, эрүүл чийрэг, хөнгөн шингэн, баяр баясалтай.

2. Сул дорой тэдэнд сайн  хоол     унд,     биеийн     тамир, хөгжил хөдөлгөөн, үнэнч нөхөд дутагддаг.

 Хонь-эрэгтэй

Хонь-эрэгтэй нь наснаасаа залуу харагддаг. Тэсвэргүй, зоригтой, өөртөө итгэлтэй. Ямагт урагшаа тэмүүлж явдаг. Заримдаа хүйтэн хөндий болдог боловч огт танихгүй хүмүүсийг ч өөртөө татаж чадна. Хэрэв хүсэл нь биелэхгүй бол тэсвэрлэхийн аргагүй ааштай бэртэгчин болж хувирдаг.

Хонь хүүхэд шиг онгирох, гайхуулах дуртай.

 Эдгээр хүмүүс хоёр янзын ааш авиртай.

 1.  Хүй нэгдлийн хүн шиг эмэгтэй хүнийг хүчээр эзэмдэж сексийн хүслээ хангаад дараа нь орхин оддог.

 2. Хайртай эмэгтэйнхээ өмнө мундаг баатар болж харагдах ямар нэгэн гавъяа байгуулахыг эрмэлздэг.

 Дурлалд тачаангуй бөгөөд өөрийгөө давтагдашгүй цор ганц гэж боддог. Дурлал ч бай сонирхол ч бай эмэгтэй хүнийг өөрийн болгохыг хүснэ. Үүний төлөө мэхлэх хуурах цадиггүй зан гаргахаас буцахгүй. Эцэст нь өөрөө өөртөө баахан түвэг учруулна. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч зарсаны дараах учрал нь түүнд утгагүй юм шиг санагдана. Тэр түр зуурын дурлалын холбоонд дургүй.

Хонь эрэгтэй өөрийгөө сайн арчилдаг. Түүнтэй байхдаа уйтгартай, сонирхолгүй, ичимтгий байж болохгүй. Дэргэд нь нүүр царай, үс зүс, хуруу хумсаа янзалж болохгүй. Хонь дурласан үедээ үнэнч бөгөөд хуурамч зангүй. Олон эмэгтэйтэй нэгэн зэрэг дурлалын холбоонд ордоггүй.

Салах цаг ирэхэд хонь бүхий л байдлаараа бүх юм дууссан гэдгийг үзүүлдэг. Туйлын хартай. Өөр эр лүү аятайхан харах л юм бол таныг өршөөхгүй. Хууртсанаа мэдвэл шууд сална. Өөрийгөө бусдаас илүү гэж боддог тул эрх мэдлийг ганцаар эдлэхийг хүсдэг.

Түүнд зааж сургахад тун дургүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байдал нь үнэн хэрэгтээ баг бөгөөд цаана нь бүгдээс нууцалж байдаг ядмаг зан бий. Түүний зөв ч байсан буруу ч байсан дэмжих ёстой. Хонь-эрэгтэйн дуртай юманд та дуртай, дургүй юманд та дургуй байх ёстой. Тэр танаас үнэнч байхыг шаардана. Хэрэв та түрүүлж хайртайгаа хэлвэл зугтаах магадлалтай.

Түүний дурлал их хэцүү. Хэт ойртож эсвэл хэт холдож болохгүй. Бага зэрэг нууцлагдмал байх хэрэгтэй. Хэрэв та өвдөж зовох амьдралд чинь гай зовлон тохиолдвол таны дэргэдээс холдохгүй. Хонь танд мөнгө зарцуулах, магтаалын үг хэлэх, тантай ярилцаж суухдаа дуртай байх болно. Тэрээр эмэгтэй хүний биеэ даасан байдалд дуртай боловч эхнэр болох эмэгтэй нь үгээр нь байж захирагдах ёстой.

Харамч биш гэхдээ түрийвчээ бариад амьдралыг өөрөө зохицуулахыг хүснэ. Ихэнх нь гэртээ суух дургүй. Эхнэр болох эмэгтэй ухаан зарж эр хүнийх нь хувьд хүндэтгэж байнга магтаж зөв залах хэрэгтэй. Тэдний амьдралын гол утга учир нь ажил юм. Хонь маш-сайн ажилтан боловч мэдрэлийн ядаргаанд ихээхэн өртдөг. Хүүхдэд хайртай бөгөөд сайн эцэг болж чадна.

 

Хонь-эмэгтэй

Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна.Эр хүнгуйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд  ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.  Бүх  ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь-эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр өөрөө  сонгохыг хүснэ.

Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож  санаа  амарна.  Хонь эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай. Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч  байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана.

Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй. Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч хайрт хүнээ жаргааж чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн асуудал үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг  тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг.

Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад хоёр нугалж хариулдаг. Хонь танд балэг сэлт өгч, мөнгө зээлүүлж, өвчтэй үед чинь асарч сувилж , ажилд чинь туслах болно. Эргээд танд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сзтгэлийг  шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй.

 Энэ тухай мартаж болохгүй. Хонь-эмэгтэй хайртап хүнийхээ дутагдлыг харахгүйг хичээдэг ба байнга өргөмжилж байдаг тул хайртыг нь муулж болохгүй. Хонь нь эрчүүдийн хүрээнд байх дуртай, Хонь нэгэн зэрэг хоёр эрд дурлах нь ховор. Тэр хэт үнэнч. Аальгүй зангүй учир дурлалдаа шулуун шударга хандана. Түүний сэтгэлд нэг тийм хүчтэй бөгөөд арицн юм байдаг.

Дурлалд эр эм хоёр эрх тэгш байх ёстой гэж үздэг. Хонь бол ажил хэрэгч эмэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлийг амархан олж авч чадна. Бараг бүгд боловсролтой байдаг. Таны төлөө хэзээ ч ажлаа хаяхгүй.Түүнээс ямар зуйл нууцлах хэцүү. Хонины үзэл бодол, өөдрөг тсэтгэлийг  амьдралын нугачаа нухчин дарах хүнд үед түунийг хайрлан хамгаалаарай. Таныг ийм байдалд орвол хонь алдар гавьяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.

Хэрэв та Хонины ордонд төрсөн эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол түүнийг зөвхөн гэрийн ажил хийгээд сууна гэж  бүү сана, хэдийгээр сайн эзэгтэй боловч тэр гэрийн ажилд дургүй.Хонь эмэгтэй таныг хэзээ ч залхаахгүй. Тэр өвчин зовлон тоочиж ядарсан зүдэрснээ гайхахгүй. Харин ч эсрэгэк сэтгэлийг хөвсөлзүүлнэ.

Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж  явахгүй ч хэзээ ч хүндэтгэхгүй . Тэрбээр нэлээд өөнттөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн эх бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна.

Хэрэв та ажил ихтэй бол оройтож харина гэж утасдвал хонь таныг үнэн хэрэгтээ хаана байгааг шалгаад мэдчих чадвартай. Хэрүүл хийсэн ч хурдан биеэ барьж чаддаг, хонзон санадаггүй, өөрийнхөө үсийг ч зулгаадаггүй.

Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд нар сүүлийн үеийн загвараар хувцасладаг. Түүний байнга  инээмсэглэж байдаг царай нь баг бөгөөд бамбай нь юм. Хэрэв  та Хонь эмэгтэйг номхотгож чадвал үнэнч бөгөөд цоглог, ухаалаг бөгөөд энэрэнгүй, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд хүчтэй эмэгтэйг өөрийн болгож чадна. Хонь таны алдагдсан мөрөөдлийг чинь эргүүлэн авчирна.

 

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Хонь нь Мэлхий, Хилэнц, Загасны ордтой нөхөрлөх болон гэр бүл болохоос зайлсхийх хэрэгтэй.

Нум, Арслан, Жинлүүр зэрэг ордтой маш сайн зохицно.

Мэлхий удаан, Матар сэтгэн бодохдоо муухан учир Хонины дургүйг хургэнэ.

Жинлүүр, Бумбатай сайн холбоотой бөгөөд сексийн хувьд тохиромжтой.

Үхэр, Охины ордтой хүйтэн харьцааны улмаас тохирдоггүй.

Хонины ордод төрсөн хүмүүс: Леонардо да Винчи, Рафаэль, Бах, Гойя, Ван Гог, Гоголь, Гитлер, Чарли Чаплш.

 

6
Хөөрхөн юмХөөрхөн юм
2
Зөв, гоёЗөв, гоё
2
ГайхмаарГайхмаар
0
Савж уналааСавж уналаа
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Хонины ордныхны ерөнхий шинж