Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амраад ирсэн Б.Обамаг асар их ажил хүлээж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Массачусетс мужийн МатасВиньярд аралд гэр бүлийнхэн, дотнын найз нарынхаа хамт 10 гаруй хоног амраад Цагаан ордондоо эргэж иржээ. Б.Обама амарч байхдаа гольф тоглож, үдшийн цагаар ширээний тоглоомд цагаа зарцуулж, ном уншиж байсан тухай Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Билл Бертон ярьжээ.

Тэрбээр амарч байхдаа эхнэр, хүүхд үүдийн хамт албаар шахам хэд хэдэн удаа олны нүдэнд ил гарсан бөгөөд үүнийг америкчууд “байдаг л зүйл” гэж үздэг байна. Одоо Б.Обамаг үйл явдлаар дүүрэн их ажлын долоо хоног хүлээж буй. Өнөөдөр тэрбээр Иракаас Америкийн цэргийг гаргах асуудлаар холбогдох хүмүүстэй зөвлөлдөнө.

Америкчууд тодорхой хуваарийн дагуу Иракаас байлдааны анги, нэгтгэлээ гаргаж байгаа ч цаашдын өдөр, цагийг Б.Обама болон түүний талынхан маш чухал гэж үзэж буй юм. Төрийн тэргүүн үүнтэй холбогдуулан Техас муж дахь цэргийн нэг баазад очиж, орой нь Иракийн асуудлаар ард түмэндээ хандаж үг хэлнэ. Тэрбээр бусад сэдвээр, тухайлбал Афганистаны талаар ч ярина хэмээн Цагаан ордноос мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.