Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийд зөвшөөрөгдсөн монгол эмэгтэйчүүд

“Дэлхийн энх тайванч 1000 эмэгтэйчүүд” нэртэй олон улсын үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-нд эхэлэд өнөөдөр өндөрлөж байна. Бусдын төлөө үйл ажиллагаа явуулдаг бүсгүйчүүдийн төлөөлөл болсон 1000 эмэгтэй шалгаруулах санаачилгыг Швейцарийн парламентын гишүүн Рут Габи Вермот гаргажээ. Дэлхийн шилдэг 1000 эмэгтэйн дунд Монголын есөн бүсгүй багтаж буй нь бахархмаар.

Тэдний нэг “Ай-Иси” төвийн захирал П.Одончимэгтэй ярилцлаа.

-“Дэлхийн энхтайванч 1000 эмэгтэйчүүд” үзэсгэлэнг хаанаас, ямар зорилгоор зохион байгуулж байгаа вэ?

-Швейцарь улсын “Дэлхийн энхтайванч 1000 эмэгтэйчүүд” холбооноос манайд анх удаа амжилттай зохион байгууллаа. Дэлхийн эмэгтэйчүүдийн хамтын нэгдсэн сүлжээ, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, охид, эмэгтэйчүүдэд шинэ санаа, мэдээлэл өгөх зорилготой.

-Дэлхийн энхтайванч мянган эмэгтэйн дунд Монголын есөн сайхан бүсгүй багтаж байгаа. Та нарыг ямар шалгуураар сонгосон бол?

-Таван бүсийн зөвлөл Швейцарьт байгуулагдаж, НҮБын эмэгтэйчүүд болон хүүхдийн чиглэлийн сангууд, ДЭМБ, ЮНЕСКО гэх мэтчилэн олон байгууллага өөрийн шугамаар дэлхийн эмэгтэйчүүдийн ажил, амьдралыг судалж орон болгонд зохицуулагч томилсон.

Тэд цуглуулсан материалаа бүсийн зөвл өлийн хуралдаанаар оруулж, тэндээс сонгосон хүмүүсийн мате риалыг Швейцарь руу явуулснаар мянган эмэгтэйг эцсийн байдлаар шалгаруулсан юм билээ. Монголоос Ч.Пүрэвсүрэн, Ш.Оросоо, Д.Сэмжидмаа, Н.Чинчулуун, Ё.Туул, Ж.Бяц хандаа, Ж.Занаа, Б.Батсэрээдэнэ болон миний бие сонгогдсон.

 

Э. УРАНЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.