Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮДБЭЧ дуу бичлэгийн студитэй болжээ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан зуны турш жуулчдад зориулсан тоглолтоо хийхийн зэрэгцээ 60 жилийн ойн баяртаа зориулан бүжгийн болон тоглолтынхоо бичлэгээр DVD, уртын дуу, морин хуур, хөөмийн түрлэгээр цомог гаргах, ойн баярын тоглолтдоо бэлтгэх гээд шаргуу ажиллаж байна. Түүгээр ч зогсохгүй өөрсдийн бололцоог ашиглан, техник тоног төхөөрөмжөө шинэчилж чуулгадаа дуу бичлэгийн студи байгуулсан бөгөөд одоо шинэ студидээ цомгийнхоо бичлэг хийх гэнэ.

Өнгөрсөн баасан гаригт тус чуулгын уран сайхны зөвлөл хуралдаж ойн баярт зориулсан тоглолтын төсөв, төлөвлөгөө, шинэ цомгуудын бичлэг, ахмад уран бүтээлчдийн хуучны бичлэгийг МҮОНР-тай хамтран сэргээх, бүжгийн ангийн түүхийг өгүүлсэн ном гаргах зэрэг ажлыг ярилцаж шийдвэрлэжээ. Бүжгийн цомогт Төрийн шагналт, бүжиг дэглээч асан Ц.Сэвжид, Төрийн соёрхолт С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан Д.Баярбаатар, А.Даваахүү нарын уран бүтээлүүд багтаж байгаа юм билээ.

Харин жуулчдад зориулан тогтмол хийдэг тоглолтоороо хоёр дахь DVD-гээ гаргах аж. Дашрамд дуулгахад, ирэх намар болох ойн баярынхаа өмнөхөн тус чуулгын гоцлол дуучид өөрсдийн уран бүтээлийнхээ цоморлигийг гаргах боломжтой болсон гэсэн. Хүнээс гуйж, бусдын гар харалгүй өөрсдийн чадлаар бичлэгээ хийх боломжтой болсон ҮДБЭЧ-ынхан удахгүй цомгоор хур буулгаж, тайзнаас биш гэрийн тань хоймор цэнхэр дэлгэцээр ардын урлагаар хур буулгах биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.