Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрх чөлөөний орноос эрдэм өвөрлөн ирнэ

Манай залуус боловсрол, мэдлэгт тэмүүлж гаднын их сургуульд сурах нь их болсон. Тэдний нэг Б.Эдгард Улаанбаатарт “Raffles” их сургуульд маркетингийн чиглэлээр суралцаж байгаад одоо Америкийн Аризона мужийн Western коллежид бизнесийн удирдлагын чиглэлээр сурч байна.

Тэрбээр Украин улсад төрж, Монголд өссөн аж. Б.Эдгар NTV телевизээс зохион байгуулсан “Би бүжиглэж чадна” шоуны шилдэг оролцогчдын нэг бөгөөд авьяас чадвар төдийгүй өвөрмөц төрхөөр нь манай залуус түүнийг танина.

-Гаднын сургуулиудаас яагаад Америкийг сонгох болов?

-Бизнесийн салбарт ажиллахад олон улсын түвшинд өөрийгөө бэлдсэн, мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм учраас зөвхөн Ази төдийгүй барууны орны байдлыг харьцуулан судлах хэрэгтэй юм байна гэж бодсон. Мөн оюутнуудад сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх олон талын боломжтой нь сайхан санагдсан.

-Ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан уу?

-Монголд байхдаа олон байгууллагатай холбогдож, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар сонирхож, судалсан. Харамсалтай нь маш их цаг хугацаа шаарддаг юм билээ. Тиймээс ирэхдээ харьцангуй хямд төлбөртэй сургууль сонгоод, эндээсээ тэтгэлэгт хамрагдахаар шийдсэн.

-Монгол болон америк оюутан юугаараа ялгаатай байна вэ?

-Манай оюутнууд аливаа зүйлийг бие даан хийж, ганцаараа ажиллах дуртай байдаг. Харин энд эсрэгээрээ бүх зүйлийг багаар, хамтарч хийдэг. Энэ нь магадгүй хоёр өөр нийгэм, өөр соёлтой холбоотой байх. Мөн монгол оюутнууд хичээлдээ төдийлэн ач холбогдол өгдөггүй санагдсан. Учир нь энд хүн бүр юу сурах, хичээлээ яаж давтах гээд бүх зүйлдээ няхуур, нямбай ханддаг юм билээ.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Найзуудтайгаа бүжгийн бэлтгэл хийн, спортоор хичээллэж эсвэл ямар нэг хөгжилтэй, үр бүтээлтэй зүйл хийхийг эрмэлздэг.

-Сургуулиа төгсөөд Монголдоо ирж ажиллах уу?

-Мэдээж, тэгэлгүй яах вэ. Нэр хүндтэй, сайн компанид чадварлаг мэргэжилтэн болохыг хүсэж байна. Би энэ их сургуульд дөрвөн жил сурах хөтөлбөртэй. Гэхдээ Америкт байх хугацаандаа 1-2 жилийн дадлага хийж, туршлага хуримтлуулах бодолтой байна.

Ж.Хулан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.