Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зарим албан тушаалд томилуулах санал хүргүүллээ

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын зарим нэгжийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн тухай, ХХААХҮЯ-ны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Цөмийн энергийн газрын захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар комисс байгуулан, сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулж эхний байруудад шалгарсан иргэдийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэн, Б.Эрдэвийг Цөмийн технологи нэвтрүүлэх хэлтсийн даргын, Ц.Түмэндэлгэрийг Изотоп конторын даргын албан тушаалд томилуулах саналыг хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн ХХААХҮЯ-ны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтанд Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргуулах санал ирүүлснийг судлан үзээд Лхасүрэнгийн Чойишийн боловсрол, мэргэжил, мэргэшил, ажлын туршлага зохих шаардлагыг хангаж байх тул уг албан тушаалд томилуулах саналыг ХХААХҮЯнд хүргүүлэхээр тогтов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.