Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Туялзуур сэлэмчид аваргаа шалгарууллаа

Монголын туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөв. Байгуулагдаад удаагүй Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион байгуулсан уг тэмцээн эпээ буюу хүнд сэлэмний төрлөөр зохиогдсон бөгөөд тэмцээнд 16 тамирчин хурд, хүчээ сорьсон юм.

Тэмцээний аваргаар Б.Баттөмөр шалгарсан бол мөнгөн медалийг Б.Ганбаатар, хүрэл медалийг Э.Баярбат нар хүртжээ. Эцэг өвгөдийн маань дэлхийг донсолгож явсан сэлэмний эрдмийг орчин цагт хөгжүүлэхээр хичээн ажиллаж буй Монголын туялзуур сэлэмний холбооныхон энэ жилийн улсын аварга болсон Б.Баттөмөрийг арваннэгдүгээр сард болох Азийн XVI наадамд оролцуулахаар болсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.