Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Франц тахлыг дарна

Антилийн арлууд болох Гваделуп, Мартиникид газар аваад буй Денгийн тахлыг дарахаар Францын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Гваделуп арал дээрх цэргийн баазад долоо хоногийн дотор 4000 гаруй хүн энэ өвчний халдвар авсан бөгөөд тахал гарснаас хойш нийт 33 мянган хүн өвчлөөд байгаа аж.

Одоогийн байдлаар Денгийн тахлын эсрэг ямар нэгэн эм байхгүй бөгөөд өвчлөгсдийн эрүүл мэндийн байдалд дорвитой ахиц гарахгүй байгаа нь холбогдох албаныхныг түгшээж байна. Францын Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд болон нутгийн удирдлагатай хамтран уг өвчний нян тээгч шумуулыг устгах, нутгийн оршин суугчдад эмнэлгийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх, халдвар авсан хүмүүст тусламж үзүүлэх эмч сувилагч нарыг тахлын голомттой бүсүүдэд яаралтай илгээж эхлээд байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.