Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгийн эртний үүлдэр Хаски

Хөгжил, хувьслаа дагаад залуусын амьдралын хэмнэлд олон арван өөрчлөлт гарч. Орчин үеийн залуус эдэлж хэрэглэж байгаа зүйлсээрээ төдийгүй, тэжээж буй нохойн үүлдрээр моодорхох болсон. Саяхан л немц овчарк, англи бульдог тэжээх гэж дурладаг байсан моод хэдийнэ ард хоцорч. Сибирийн Хаски, Аляскийн Маламут тэдний харааг булаах болжээ.

Нэр: Сибирийн Хаски, Чукча ХоЧ: Хаски Нутаг: ОХУ, Сибирь Биеийн жин Эр 20–27 кг Эм 16–23 кг Биеийн ӨндӨр Эр 53–60 см Эм 51–56 см Дундаж наслалт 12–19 жил Саяхны нэгэн ДНХ-ийн судалгаа Сибирийн Хаскиг нохойн хамгийн эртний үүлдрүүдийн нэг гэдгийг тогтоосон. Түүнчлэн Хаскиг чарганд хөллүүлж хүн төрөлхтөнтэй анх танилцсан нохойн үр удам хэмээн эрдэмтэд баталдаг. “Husky” гэдэг үгийг толь бичгээс харвал биерхүү, булиа гэсэн утгатай ч, Сибириэс гаралтай чарганы нохойн нэр “Эскимо” гэх үг сунжирсаар Хаски болсон гэнэ.

Гарал ҮҮсэл: Сибирь дэх чукча нарын чарганы нохойг дэлхий дахинд алдарших боломжийг АНУ-ын Тэнгисийн флотын адмирал олгосон гэдэг. Тэрбээр умард туйлаар аялж явахдаа Хаскиг “олж”, Аляскад авчирсан байна. Гэхдээ өнөө хүртэл нохой сонирхогчдын анхаарлыг татах нэр хүндээ Хаски өөрөө олсон байдаг. Жил бүр Аляскад болдог нохойн чарганы уралдаанд Хаски үүлдрийн ноход 657 км зам туулж, уралдааны хамгийн жижиг биетэй атал хурдан оролцогч гэдгээ харуулжээ. Түүнчлэн 1925 онд Аляскад гарсан тахлын үеэр Хаски хүний үнэнч анд гэдгээ баталсан гэдэг. Ганнар Касен нэртэй эл үүлдрийн нохой тус оны хоёрдугаар сарын 3-нд 600 км зам туулж, анхны эм, тариаг иргэдэд хүргэж байжээ.

Ерөнхий байдал: Эл үүлдрийн нохдын бие дундаж хэмжээтэй ч тэсвэр тэвчээр, хүч чадлаараа гайхагддаг. Гавлынхаа урттай тэнцүү хошуу, нүдний өнгө, хамар болон арьсны өнгөний зохицлоор нь цэвэр цустэй эсэхийг нь таньж болдог. Хар саарал, үнсэн саарал, хар өнгөтэй Хаскигийн хамар нь хар өнгөтэй, харин улаан хүрэн, цагаан өнгөтэй бол хамар нь элгэн хүрэн өнгөтэй байдаг. Зуйван хэлбэрийн дунд зэргийн хэмжээтэй нүд нь цэнхэр, бор, цэгээн шар зэрэг өнгөтэй байхаас гадна заримдаа цэнхэр, бор хосолсон, ховор тохиолдолд нэг нь хөх нөгөө нь бор байх нь бий. Чих нь босоо, гурвалжин хэлбэртэй, толгойныхоо дээд тал руу байрласан байдаг. Шүд нь хайчилсан зуулттай, сүүл нь цагариглан нуруун дээрээ байна. Гэхдээ үүнийг догдолсон үедээ сүүлээ босгодог нохойн авир гэж ойлгож болохгүй. Тэсгим хүйтэнд ч хөлийг нь дулаан байлгаж, мөсөн дээр халтирч, гулсахгүй явдаг нь сарвуу хоорондоо үстэй өргөн тавхайнх нь ач. Үс нь өтгөн, дундаж урттай тул -50-60 хэмийн хүйтнийг давах чадвартай.

Зан төрх: Эелдэг зөөлөн атлаа эрх, гэр бүлсэг, хэрсүү гээд эл үүлдрийн нохойн зан төрх хүмүүст их таалагддаг. Тэд дэггүй хэрнээ дуулгавартай тайван. Хүүхдэд ээлтэй, танихгүй хүнд ч нөхөрсөг ханддаг тул хамгаалалтын албанд төдийлэн тохирдоггүй. Залуус дотнын андаа болгон сонгодог нь ч үүнтэй холбоотой. Түүнчлэн аливааг сурахдаа хурдан, ухаалаг зан нь немц овчарктай өрсөлдөх гол хүчин зүйл болдог. Гэхдээ хэрэв та Хаскигаа сургахаар шийдсэн бол чанга, хатуу ширүүн зантай гэдгээ сайтар ойлгуулах хэрэгтэй.

Хаски хэт халуун уур амьсгалтай биш л бол хамтдаа алхах, гүйх дасгалыг сайн хийдэг. Амархан ганцаардаж уйтгарладаг тул удаан хугацаагаар ганцааранг нь орхихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хэрэв та түүнийг хэд хоногоор орхичихсон бол эргээд ирэхэд гэр тань гахайн хороо шиг л болсон байх вий. Ганцаардаж, хангалттай дасгал сургуулилалт хийгээгүй Хаски жинхэнэ сүйтгэгч болж хувирдаг муу талтай. Сибирийн Хаски бол бүхий л зүрх сэтгэлээрээ чарганы нохой гэдгийг мартаж болохгүй. Тэд гэрийн бусад тэжээмэл амьтадтай гайхалтай зохицож чаддаг. Тэр тусмаа цуг өссөн бол.

О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.