Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Танхайрсан иргэдийнхээ хэргийг үнэн зөв шийдэхийг хүсэв

“Скай маркет” сүлжээ дэлгүүрийн хамгаалалтын бүсэд 0.2-0.3 цагт орсон хоёр хятад иргэнтэй хэл амаа ойлголцоогүйн улмаас хамгаалагч Г, Б нар зодуулсан.

Тэднийг зохицуулахаар очсон гурван цагдаа халдлагад өртөж, иргэдийн дуудлагаар монголчуудын эрхийг хамгаалахыг оролдсон “Даяар Монгол” хөдөлгөөний хоёр гишүүн хүнд гэмтэл авсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан нь багагүй дуулиан болсон. Монгол төрийн цагдааг иргэдтэй нь зодож, танхайрсан 80 гаруй хятад иргэний зургааг нь сэжигтнээр татан, ганц худагт саатуулаад байна..

Өнгөрсөн баасан гаригт БНХАУ-аас Монголд суугаа ЭСЯ-наас Гадаад харилцааны яаманд ноот бичиг ирүүлжээ. Энэ талаар тус яамны Консулын газрын дарга Т.Ганхуягаас тодруулахад “Хятадын талаас ирүүлсэн ноот бичигт хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр буцалтгүй тусламжаар баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан хятадууд болон манай иргэдийн хооронд зодоон болсон.

Энэ бүгдийг тооцож, цагдаагийн байгууллага хэргийг үнэн зөв, хууль хяналтын дагуу шийднэ гэдэгт итгэж байна гэсэн байна” гэв. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторийн барилгыг барьж байсан дээрх ажилчдын хууль бус үйлдлийг зарим бай гууллага, эрх бүхий хүмүүс “Энэ хэргийг хатуухан хянаж, шалгавал хоёр улсын найрамдалт ха рил цаанд сэв суух байх” гэсэн үүднээс харж, өмөөрөх хандлага ч гарч байгаа.

Мөн шугам сүлжээ эвдэрснийг засах гэж яваад, хамгаалагчидтай хэл нэвтрэлцээгүйн улмаас маргалдаж, зодолдсон юм билээ хэмээн хаацайлах ч хүмүүс таарлаа. Шугам сүлжээ гэмтлээ гээд заавал шөнийн цагаар дэлгүүрийн хамгаалалтын бү- сэд хашаа давж ордог нь ямар учиртай юм бол?

Б.Эма

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.