Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Будсан бурхад”

Та хэзээ нэгэн цагт “Эртний Грек, Ромын уран баримал, барилгууд яагаад нэг хэвийн өнгөтэй байдаг юм бол” гэж гайхаж байв уу? Энэ тухай эргэцүүлэн бодох цаг болсныг “Будсан бурхад” хэмээх хачирхалтай нэртэй үзэсгэлэн сануулж байна.

Германы Берлин хотын Пергамон музейд зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнд эртний хөшөө дурсгалыг ямар өнгөтэй байсныг эх бүтээлтэй нь харьцуулсан 35 зургийг сонирхуулжээ.

Алдарт бүтээлүүдийг ийнхүү будсан нь таамаг төдий зүйл биш бөгөөд эртний бурхад элдэв өнгөтэй байсан гэдэгт эрдэмтэд ч санал нэгдэж байгаа гэнэ. “Будсан бурхад” үзэсгэлэнд дэлгэсэн зургууд ч зураачдын хийсвэрлэл биш.

АНУ-ын Харвардын их сургуулийн дэргэдэх музейн эрдэмтэн 25 жил хийсэн судалгааны үндсэн дээр баримлуудын өнгийг тодорхойлон гаргаж, цааснаа буулгасан нь энэ аж.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.