Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэлхийн арьснаас эм гаргав

Дэлхий дээр нийт таван мянга гаруй төрөл зүйлийн мэлхий байдаг гэсэн судалгаа бий. Тэдний ихэнх нь гуу жалга, намаг, бохир усны хоолойд амьдардаг.

Гэтэл мэлхий нүүд халдвар авах, өвчин тусах өндөр эрсдэлтэй нөх цөлд амьдардаг боловч ямар ч газар хурдан дасан зохицдог байна.

Үүний нууц нь тэдний арьсанд оршдог. Мэлхийн арьс халдварын нянгийн эсрэг хүчтэй үйлчлэгч бодис агуулдаг аж.

Тэгвэл тэрхүү давуу чанарыг анагаах ухааны салбарт ашиглах боломжтой болжээ. Америкийн эрдэмтэд мэлхийн арьснаас халдвар эсэргүүцэгч эм гарган авсан байна.

Тэрхүү арьсны эсийн бүтцэд өөрчлөлт оруулан, хоргүйжүүлснээр хүний эрүүл мэндийг хамгаалахад ашиглах боломжтой болсон аж.

Мэлхийн арьснаас гарган авсан эм нь нян, бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.