Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Мамма Миа”

Шведийн алдарт дөрвөл АББА хамтлагийн дуунуудаас бүрдсэн “Мамма Миа” мюзиклийг 1997 оноос Лондоны театрын тайзнаа тоглож эхэлжээ. Хоёр жилийн өмнө Холливудын уран бүтээлчид “Мамма Миа” зохиолыг дэлгэцнээ “амилуулсан” нь дэлхийн сая сая үзэгчийн талархлыг хүлээсэн. “Мамма Миа” дууны түүхийг сонирхвол, АББА хамтлаг гурав дахь цомгийнхоо энэхүү хитийг италиар нэрлэсэн аж.

Италичууд уулга алдахдаа ийнхүү хэлдэг бөгөөд олон удаа хайртдаа хууртсан бүсгүйн сэтгэлийг илэрхийлжээ. UBS телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs” уралдааны шилдэг оролцогчид мэргэжлийн жүжигчидтэй хамтран үзэгч биднийг “Мамма Миа” хэмээн уулга алдуулахад бэлэн болжээ. “Мелоди” зочид буудалд өрнөх үйл явдлын гол дүрүүдэд ДБЭТ-ын дуучин Ө.Уянга, УДЭТын жүжигчин Т.Хулан, “Universe Best Songs” уралдааны ялагч Б.Жавхлантөгс, хөтлөгч Э.Гантулга болон жүжигчин О.Ган-Очир, О.Гэрэлсүх нар тогложээ. Киноны найруулагчаар Б.Жаргалсайхан, Б.Чингүүн нар ажилласан юм. “Blind Date”, “Solo” зэрэг богино хэмжээний киногоороо үзэгчдийн танил болсон найруулагч Б.Чингүүнтэй уулзлаа.

-Яагаад заавал “Мамма Миа” зохиолоор кино хийх болов?

-Манай шилдэг оролцогчдын нэг Өнөрөө эгч олон жил АББА хамтлагийн дуу дуулсан юм билээ. Үүнээс санаа аваад “Мамма миа” киноны монгол хувилбарыг хийе гэж шийдсэн. -Universal Pictures компанийн “Мамма миа” кинотой ижил үү? -Тийм ээ. Киноны үйл явдал, утга агуулгын хувьд ижил. Харин дүрүүдэд мэдээж манай уралдааны ялагчид болон Улсын драмын эрдмийн театрын жүжигчид тоглосноороо өмнөх мюзиклээс илүү мэргэжлийн түвшинд болсон.

-Кинонд шилдэг 25 оролцогч бүгдээрээ тоглоогүй гэл үү?

-Киноны дүрүүд болон зохиолоос шалтгаалаад уралдааны шилдгүүдийг пробонд оруулж, 12-ыг нь шалгаруулж авсан.

-Домогт АББА-гийн дуунуудаар бүтээл хийхэд ямар санагдаж байв?

-Мэдээж АББА хамтлаг болон уг мюзиклийг бүгд мэднэ. Тийм болохоор бид Монголын үзэгчдэд илүү ойр байлгахын тулд багагүй хугацаанд судалгаа хийсэн. Киног олон дахин үзэж, монгол зохиолыг бичихийн тулд манай багийнхан хичээж ажилласан.

-Киноны зураг авалт ямар хугацаанд үргэлжилсэн бэ?

-Манай UBS кино багийн хамт олон наймдугаар сарын 1-нд Тэрэлжийн байгальд ирж, 20 гаруй хоног зураг авсан. Одоо эвлүүлгийн ажлаа хийж байна. Аравдугаар сард үзэгчдийн хүртээл болгоно.

-Танай багийн хийж буй хоёр дахь уран бүтээл байх аа?

-Тийм. Бид урьд нь “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл хийснээр тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Тийм ч учраас дуу, хөгжим гэлтгүй дүрс, зураг авалт, жүжигчдийн чадвар гээд бүх зүйл өмнөхөөсөө илүү сайжирсан тул үзэгчдэд чанартай бүтээл хүргэх болно.

Ж.Хулан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.