Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадад онгоц унажээ

Хятадын зүүн хойд хэсэгт зорчигч тээврийн Embraer- 190 онгоц осолдож 42 хүн амиа алдсан билээ. Харбинаас Ичунь хүрэх чиглэлд ниссэн уг онгоцонд багийн таван гишүүнээс гадна 91 зорчигч байсан аж. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд ослын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд аврах багийн ажилтнууд гэмтэж бэртсэн иргэдийг эмнэлэгт хүргэсэн байна. Ослоос амьд үлдсэн 50 гаруй хүний тав нь хүүхэд гэнэ. Ер нь Ичунь мужийн Линьду хотыг хүрээлсэн толгод дээгүүр татдаг манан агаарын тээвэрт бэрхшээл учруулдаг. Мөн тусгай албаныхны хийсэн шинжилгээний дүнгээр аюулгүй байдлын дүрмийн шаардлагад үл нийцэх хэд хэдэн ноцтой дутагдал онгоцонд илэрчээ. Сүүлийн таван жилд үзэгдээгүй энэ ослоос хойш иргэд нисэхээс татгалзаж, галт тэргээр зорчих нь ихэссэнийг Хятадын хэвлэлүүд мэдээлж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.