Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боратын эсрэг бэлэг барина

2006 онд дэлгэцнээ гарч дэлхий дахиныг шуугиулж байсан “Борат” киног та санаж байгаа байх. Тэгвэл казах түмний уурыг барсан хэдий ч эх орноо дэлхийд “мандуулах” үүрэг гүйцэтгэсэн энэ киноны хоёрдугаар анги гарах гэж байна. “Миний ах Борат” нэртэй уг киног “Борат” киноны эсрэг барьж байгаа бэлэг гэж хэлж болох юм.

Учир нь кинонд Казахстан улсын тухай бодит мэдээллийг багтаасан бөгөөд, “Борат”-ын тарьсан хэргийг цагаатгах зорилготой гэнэ. Үнэндээ эл киноны үнэнч фен болсон америк эр Казахстанд айлчилж, хуучирч доройтсон биш орчин үеийн өндөр хөгжилтэй орноор аялж байгаагаар киноны үйл явдал өрнөдөг.

Тус киноны найруулагч Эркин Ракишев “Казахстанская Правда” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид Боратын амжилтаар барууныханд Казахстан гэж ямар улс болохыг үзүүлэхийг хүсэж байна” гэжээ. Ямартай ч “Борат” киноны найруулагч Саша Барон Кохений ачаар Казахстан улсын кино урлаг Холливудэд ойртон ирлээ.

Т.НИПОНЬ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.