Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Facebook дэх үхлийн жагсаалт

Колумб улсын Пуэрто-Арис хотод амьдардаг 69 хүний нэр бүхий жагсаалт Facebook-д нийтлэгдэн, тэдгээр иргэдийг хотоос явахгүй бол ална хэмээн сүрдүүлсэн байжээ.

Тухайн үед цагдаа нар үүнд нэг их ач холбогдол өгөлгүй тоглоом наргиан хэмээн хайхраагүй аж.  Гэтэл энэхүү жагсаалтад бичигдсэн хоёр хүн наймдугаар сарын 15-ны өдөр буудуулсан бол гурав дахь нь тав хоногийн дараа алагджээ. 

Ингээд ч зогсохгүй автомашин дээр дээрх жагсаалтад орсон иргэдийн гэр бүлд хаяглагдсан хуудас хавчуулагдсан байна. Уг бичиг дээр “Тэднийг гурав хоногийн дотор хотоос гаргахыг ятга. Хэрвээ ингэхгүй бол бид наймдугаар сарын 15-ны өдрийнх шиг алхам хийх болно”  гэжээ.

Ийнхүү эдгээр сүрдүүлгээс  хүмүүс ихэд түгшин, зарим нь хотоос нэн даруй явахыг эрмэлзэж эхэлсэн ба  үүнийг сонссон Twitter-ийнхэн хүртэл айж балмагдаж байгаа аж. 

Одоогоор тус хотын цагдаа нар энэхүү хэргийн цаана хэн байгааг илрүүлэхээр шуурхай ажиллаж байгаа ба алуурчны талаар мэдээлэл өгсөн хүнд 2750 долларын шагнал өгөхөө амлаад байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.