Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бразил, Аргентин нөхөрсөг тоглолт хийнэ

Арваннэгдүгээр сарын 17-нд Катарын нийслэл Доха хотноо Өмнөд Америк төдийгүй дэлхийн шилдэг хоёр баг Бразил, Аргентиний шигшээ нөхөрсөг тоглолт хийхээр боллоо.

Энэ тухай Бразилийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайт мэдээлсэн байна. “Ийм хүчтэй өрсөлдөгчтэй тоглохоор болсон нь манай залууст том туршлага суулгах нь тодорхой” хэмээн Бразилийн шигшээгийн шинэхэн дасгалжуулагч Мано Менез өгүүлжээ.

Сонирхолтой нь хоёр орны шигшээ өмнө нь хоорондоо 89 удаа тулахад ижил 33 ялж, 23 удаад нь эвийн гэ рээ байгуулж байжээ.

Хамгийн сүүлд 2009 оны есдүгээр сарын 5-нд Аргентиний Росарио хотноо тоглоход бразилчууд 3:1-ээр хожиж байв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.