Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэвсэгт хүчний албан хаагчдын тоог цөөрүүлнэ

Германы Засгийн газар Зэвсэгт хүчнийхээ албан хаагчдын тоог ойролцоогоор гуравны нэгээр хорогдуулахаар төлөвлөж байна.

Тус улсын Батлан хамгаалахын сайд КарлТеодор Гүттэнберг улс орныхоо 250 мянган цэргийн албан хаагчийг 163 мянга хүртэл цөөлөхөөр төлөвлөж буй талаар Парламентын депутатуудтай зөвлөлджээ.

Засгийн газар Заавал цэргийн алба хаах хуулийг цуцалж, армийг мэргэжлийн болгохоор төлөвлөж буй юм байна.

Мөн тус улсад саяхан цэрэгт алба хаах хугацааг есөөс хагас жил хүртэл богиносгосон юм.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.