Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн зориулалттай 10 автомашинтай болов

ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар Батлан хамгаалах яаманд “Мерседес Бенз” маркийн цэргийн зориулалтын “Вольф” загварын 10 автомашиныг өчигдөр гардуулж өглөө.

Германы тал засвар үйлчилгээ, тээврийн зардлыг хариуцан ирүүлсэн 140 мянган еврогийн үнэ бүхий эдгээр машиныг Зэвсэгт хүчний анги байгууллагуудад хуваарилах аж. Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фирус Фишер, ЗХЖШын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцов.

Тус улсаас үзүүлж буй тусламжийн хүрээнд Бундесверээс манай Зэвсэгт хүчинд өнгөрсөн хугацаанд 1.7 тэрбум еврогийн өртөг бүхий цэргийн хувцас, хэрэгсэл, радио станц, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.

С.Заяа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.