Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амьдралыг тэр чигээр нь хайрлагтун

Амьд ахуй үедээ утга зохиолын уран зөгнөлийн төрөлд сонгодог болж чадсан, 500 гайхамшигтай тууж, өгүүллэг, киноны зохиол, өгүүлэл бичсэн Рэй Брэдберийн шүтэн бишрэгчид түүний 90 насны ойгоор сэдэвчилсэн үзэсгэлэн гаргаж, кино үзүүлж тэмдэглэжээ.

“90 нас хүрье гэвэл амьдралыг тэр чигээр нь хайрлах хэрэгтэй. Би амьдралын өдөр бүрийг хайрладаг, одоо ч ялгаагүй. Би хэрхэн төрснөө дурсан санадаг. Тэр бүү хэл эхийн хэвлийд байх үеэ ч санадаг. Та нарыг өнгөрсөн үеэ эргэн хараасай гэж хүсэж байна.

Тэгвэл та бүхэн над шиг амьдралыг агуу их хайрлагч болох ч юм бил үү, хэн мэдлээ. Амьдралын утга учир түүнийг хайрлахад л оршдог. Энэ бол миний та бүхэнд барих бэлэг юм” гэж уран зөгнөлт зохиолын эцэг шүтэн бишрэгчдэдээ хандаж хэлжээ. Түүнийг шүтэн бишрэгчид жил бүр наймдугаар сарын 22-28-ны өдрийг “Брэдберийн долоо хоног” болгон тэмдэглэхээр болжээ.

Зохиолчийн гавьяаг АНУ-ын үндэсний урлагийн медаль, Холливудын Алдрын цэцэрлэгт хүрээлэнд нэрийг нь мөнхөлсөн алтан таван хошуугаар шагнасан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.