Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Обама дэлхийн худалдааны төвийн суурин дээр лалын сүм барихыг дэмжжээ

Террорист халдлагад өртсөн ихэр цамхгийн ойролцоо сүм барихыг тойрсон маргаан Америкийн нийгмийг хагаралдуулж байна.

2001 онд болсон лалынхны эвдлэн сүйтгэсэн Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн дээр лалын сүм барихыг дэмжигчид хийгээд эсэргүүцсэн үй олон хүний цуглаан өчигдөр болжээ. Сөргөлдөөн даамжирч жагсагчид хариу гүй нүүр тулахаар байсан ч цагдаа нар зааглан холдуулсны дүнд ноцтой мөргөлдөөн гараагүй өнгөрсөн байна. Сүм барих төлөв лөгөөг эсэргүүцэгчид дэмжигчдээсээ олон байсан тухай АР мэдээллээ.

Цуглаанд оролцогчид “Сүм барих ёсгүй. Бид түүнийг хийлгэхгүй. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах аймшигт үгүй гэж хэлье гэхчилэн хашгирцгааж байжээ. Төсөлд таагүй хандаж байгаагаа илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн хүмүүсийн дунд лалынхан хийгээд 2001 онд болсон үйл явдлын хооронд шууд холбоо барьж байсан хүмүүс олон байсан гэнэ.

Сүмийн барилга барихыг эсэргүүцэгчид уг объектыг 2700 хүн амь үрэгдсэн есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаа болсон газраас аль болох хол босгохыг шаарджээ. Тэгвэл сүмийн төслийг дэмжихээр цуглаанд оролцсон 39 настай, доктор Али Акрам ихэр цамхагт хэдэн арван лалын шашинтан амь насаа алдсан. Барилгын ажлыг эсэргүүцэгчид америк бус зан гаргаж байна гэж ярьжээ.

Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг шашин шүтэх эрх чөлөө нь Америкийн үндсийн нэг хэмээн төслийг хамгаалж буй юм байна. Бүгд найрамдахчуудын нэртэй төлөөлөгчид сүмийн барилгын ажлыг эсэргүүцэж буй ажээ.

Тиймээс сүүлийн үед Ерөнхийлөгч Барак Обама төдийгүй сүм барихыг дэмжигчид тэдний шүүмжлэлд илүүтэй өртөх болжээ. Хөрөнгө оруулагчдын төлөвлөгөөнөөс үзвэл хотын эрх баригчдын дэмжиж буй барилгын төсөл сүмийг лалын олон нийтийн 13 давхар төв болгож өөрчлөх аж.

Ажлын өртгийг ойролцоогоор 100 сая доллараар үнэлжээ. Төслийг зохиогчид уг сүм лалын аядуу үзлийг номлох болно гэж ярьжээ.

Бие даасан, хараат бус “Pew Research Center” пүүсээс олон нийтийн санал асуулга явуулахад америкчуудын таван хүн тутмын нэг нь Ерөнхийлөгч Барак Обамаг лалын шашинтан гэсэн бол 43 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Үлдсэн 34 хувь нь түүнийг христ шашинтан хэмээн зөв хариулсан байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.