Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Вэнь Зябао улс төрийн шинэчлэлд уриалав

БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Зябао тус улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах улс төрийн өөрчлөлт шинэчлэлт хийхийг уриалжээ.

Тэрбээр Шэньжэн хотод үг хэлэхдээ улс төрийн “дахин өөрчлөлт”-гүйгээр улс орон шинэчлэлийн талаарх тавьсан зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Эрх мэдлийг нэг хүний гарт хэт төвлөрүүлэхээс аль болох татгалзаж, хүмүүс Засгийн газрын үйл ажиллагааг хянах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх ёстой гэж хэлжээ. Түүний ярьснаас үзвэл өөрчлөлт шинэчлэлт, хүрээлэн буй ертөнцөд ил тод байх нь улс орныг цэцэглүүлэн хөгжүүлэх цорын ганц зам ажээ.

Гэвч Вэнь Зябао улс төрийн чухам ямар тодорхой өөрчлөлт шинэчлэлт хийх талаар дурдаагүй өнгөрсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.