Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дөрөв хоногийн дараа уулзацгаая

Сонин содон, шинэ бүхнийг фенүүддээ барьдаг Камертончуудын энэ сарын 28-нд болох 15 жилийн ойдоо зориулсан тоглолтын бэлтгэл ажлын тухай хэвлэлийн бага хурал мөн л өвөрмөц сонин сайхнаар дүүрэн байлаа. Хэвлэлийн бага хурал ширээний цаанаас шууд эхэлдэг бол тайзан дээр нэг нэгээрээ гарч ирсэн тэднийг хаана хэнтэйгээ амьдардаг, ямар боловсролтой, 15 жилийн хугацаанд ямар уран бүтээл хийснийг нь танилцуулснаар хурал эхэлсэн юм.

Гоёлын хослолоор гангарсан камертончуудаас гадна тоглолтыг зохион байгуулж буй арын албаныхан ирсэн байлаа. “Камертон- 2010” тоглолтыг манай улсын хамгийн шилдэг, урлагт сэтгэл зүрхээ зориулж яваа хүмүүс гар бие оролцон, хамтран зохион байгуулж байна. Тоглолтыг зохион байгуулах баг нийт 250 хүнтэй ажиллаж байгаа бөгөөд АНУ-аас гэрэл болон хөгжмийн инженерүүд өчигдөр орой 20.00 цагт Монголд газардсан гэнэ.

Тус хамтлагийн 10 жилийн ойн үеэр тасалбартай иргэд тоглолтоо үзэх боломжгүй болж байсан юм. Иймд энэ удаа өндөр нууцлал бүхий тасалбар хийлгэжээ. Тус хамтлагийн тоглолтыг үзэх хүмүүс орох хаалганыхаа ойролцоо очоод нууцлалаа хусах ёстой гэдгийг анхаарна уу. Хэрвээ өмнө нь хусвал тасалбар хүчингүй болох аж. Төв цэнгэлдэхийн 18 хаалганы нэг хаалгыг бага насны хүүхэд, өндөр настай, жирэмсэн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, тусгай тасалбар худалдаалж эхэлжээ.

Камертончууд тоглолтодоо хит болсон дуунаасаа гадна удахгүй үйлдвэрээс гарах 11 дэх цомгийнхоо дуунаас дуулж сонирхуулна. Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч байхдаа монголчуудыг байлдан дагуулж эхэлсэн тус хамтлагийнхан бүжгийн авьяас маруухан ч энэ удаа Ганаа шүхэр барин бүжиглэнэ гэдгээ амласан аж. Эба өөрийн нууц хообийгоо хурлын үеэр дэлгэлээ. Өөрийн гэсэн бизнесийн хажуугаар DJ хийх хообийтой тэрбээр анх удаа олон мянган хүний өмнө сонирхлоороо юу хийж чаддагаа харуулахаар шийджээ. “Камертон-2010” тоглолт эхлэхэд дөрвөн хоног үлдлээ.

 

Х.СҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.