Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хурд”-ынхан Унгарт болох Улаанбаатарын өдрүүдийн төлөөлөгч болов

…Улаанбаатарын үдэш намуухан намуухан Учирсан хоёрын яриа аядуухан” хэмээх хүн бүрийн дуртай дууг “Хурд” хамтлагийнхан ирэх сарын 18-нд Унгарын нийслэл Будапештэд эгшиглүүлэх нь.

Тус улсад болох Улаанбаатарын соёлын өдр үүдэд Монголын рок попын урлагийнхныг тэд төлөөлөхөөр болов. Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өчигдөр тус хамтлагийнхныг хүлээн авч уулзах үеэрээ Будапешт хотод болох соёлын өдрүүдэд оролцох урилгыг тэдэнд гардуулсан юм.

Тэдэнтэй хамт “Улаанбаатар” чуулгынхан уг арга хэмжээнд оролцоно. Уран бүтээлчдийн замын зардлыг хоёр хотын удирдлага гаргах юм байна. “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаярын сэтгэгдлийг сонслоо.

-Унгарт өмнө нь тоглож байсан уу?

-Бид Монголоо төлөөлж, тэнд тоглох болсондоо баяртай байна. Энэ их бэлгэшээлтэй юм боллоо. Бид өмнө нь тав, зургаан удаа тэнд тоглосон шүү дээ. Унгарын нэртэй хамтлаг Улаанбаатарт тоглоход нь бид хамтарч байлсан юм. Тэгсэн тэдэнтэй дахин хамтарч энэ удаа Будапештэд тоглох нь.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.