Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ганц дайчин ганцаардахгүй”

 Хошин урлагийн “тогоо руу хошуугаа хамт дүрэлцсэн” нөхөд нь тус тусын уран бүтээлийн мөр хөөсөн тул “Шинэ үе” продакшны Бооёо ганцаараа үлджээ. Намрын анхны инээдийг бэлэглэхээр тус хамтлагийнхан “Хайр аа хайрыгаа хайраараа хайрлаарай” шинэ тоглолтоо үзэгчдэд хүргэж эхлээд буй.

Харин тоглолт бүрт нь урилгаар оролцдог “Эрхэм элч” нэгдлийн захирал Лхагвасүрэн ажлаар хөдөө явсан учраас эл тоглолтод “хүч нэмж” чадсангүй. Тиймээс залуу жүжигчдийнхээ урд хойно нь гарч хоёр цаг гаруй үргэлжлэх тоглолтын ачааг захирал Н.Ариунболд ганцаараа үүрэв.

“Өдөн дэр”-ийн хөтлөгч тачаангуй бүсгүй, хип хоп дуучин, хартай нөхөр гээд түүнд хувираагүй дүр үлдсэнгүй. Гэхдээ авьяас гэдэг яндашгүй аж. “Ганц дайчин ганцаардахгүй” гэдэг шиг Бооёо хүү ч танхим дүүргэсэн үзэгчдийнхээ элгийг “амраалгүй” “шаварт унасан шарын эзний хүч”-ийг харуулж байна билээ.

 

С.СЭРГЭЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.