Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэдээллийн дайн

Байгалийн хий болон эрчим хүчний бусад бүтээгдэхүүнийг Беларусь улс дэлхийн жишгээс хамаагүй доогуур үнээр ОХУ-аас авч амь зуусаар өдий хүрсэн. Оросууд 2006 оноос газрын тосоо дотооддоо зардаг үнээрээ Беларусьт нийлүүлэх болсон нь тус улсын эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулж буй.

Хямдхан “шахсан” байгалийн баялгийнхаа хариуд ОХУ автомашины тоног төхөөрөмж, үр тариаг мөн л боломжийн үнээр импортолно. Үндэс угсаа нэгтэй, ах дүү славянчууд ийнхүү хаяа хаяагаа дэрлэн олон жил айлссан билээ. Харин сүүлийн үед зөвхөн эдийн засгийн төдийгүй цэргийн, геополитикийн хамтрагчид түнжин хагарч, гэдсэндээ Мэдээллийн хөлөө жийлцэх болов. Өнгөрсөн долдугаар сарын эхээр Оросын НТВ сувгаар олон нийтэд цацагдсан “Загалмайлсан аав” гэх баримтат кино даарин дээр давс нэмэв. Украин, Кыргыз болон ХБНГУ, Их Британийн телевизийн сувгаар орчуулагдан гарсан уг кинонд Беларусийн удирдагч А.Лукашенког Европын сүүлчийн дарангуйлагч, Гитлерийн залгамжлагч хэмээн “өргөмжилжээ”.

Угийн хурц зантай, шүүмжлэлд дургүй А.Лукашенко өөрийн улс төрийн тавцан дахь бохир явуулга, олноос нууж явдаг эмзэг сэдвээ хөндүүлсэндээ бухимдаж хариуд нь Д.Медведев, В.Путиныг Белару сийн Засгийн газрын төв хэвлэл “Республика”-гаар удаа дараа “уран үгээр” өдөөн хатгасан юм. Үүгээр ч зогсохгүй, гүтгэлгээр дүүрэн “Загалмайлсан аав” киноны эздийг олж хүзүүг нь хуга мушгина гэж амлав. Хэтрүүлэг биш шүү, тэрбээр яг ингэж хэлсэн юм. А.Лукашенко мөн Атомын цахилгаан станц барихад Орост тусална гэсэн үгээсээ буцжээ. Гэхдээ хэргийн учир үүнд биш.

Уг нь Д.Медведев ч, В.Путин ч, А.Лукашенко ч байгалийн хий, хэвлэлийн худал үнэн мэдээллээс болж ам мурийгаад байх “жижиг гарууд” биш. Зөрчлийн шалтгаан өөр зүйлд байх шиг. Оросыг тойрсон улсуудын хамтын нөхөрлөл баруун Европын орнуудад таалагддаггүй нь нууц биш. Харин А.Лукашенкогийн тооцоолсноор Оростой найзалснаас АНУ, НАТО, Европын холбоотой түншилсэн нь хамаагүй ашигтай юм байх. Үүнээс ч үүдэн хоёр жилийн тэртээ өмнөд Осетийн газар нутаг руу халдсан Гүржийн Ерөнхийлөгч М.Саакашвилитэй А.Лукашенко үй зайгүй дотносох болсон нь оросуудад таалагдаагүй.

Мөн Кыргызийн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг эх орноосоо хөөгдөн гарахад нь Минск орогнуулж аварсан. Яахав, улс төрийн имиж нь  нэлээд төстэй болохоор энэ гуравт санал нийлэх юм олон байсан байх. Нөгөө талаас ТУХНО-уудад болон Европт, бүр цаашлаад АНУ-д “энэрэнгүй шударга” болж харагдан үнэлгээ авах гэсэн А.Лукашенкогийн пиар гэж улс төр судлаачид үзэж байна. Харин газар нутгийн хувьд Европ руу гарах гарц болдог Беларусийн удирдагчийг “чих зөөлөнтэй” хүнээр сонгочихвол Орост л тустай. РИА Новости агентлагийн мэдээлж буйгаар ОХУ-д болон Беларусийн ард түмэнд нэр хүндтэй Сергей Гайдукович удахгүй болох тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм байна.

Беларусийн Либерал ардчилсан намын тэргүүн Сергей Гайдуко вичийг одоогийн Ерөнхийл өгчийг бодвол дипломат ёс зүйг эрхэмлэдэг гэж Оросын “Огонек”, “Коммерсантъ” зэрэг чөлөөт хэвлэлд тодорхойлжээ. Байгалийн хийнээс эхлэн М.Саакашвили, К.Бакиеваар үргэлжилж “Загалмайлсан аав”-аар даамжирсан энэ дайнд 2011 оны хоёрдугаар сарын 6-нд товлосон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль л цэг тавих бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.