Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэвсэглэсэн хятадууд төрийн цагдааг зоджээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэ байр баригдаж эхэлсэн. Тус барилгыг барихаар БНХАУ-аас ирсэн ажилчдын ааш авир хэрээс хэтэрч, төрийн цагдаад ч дийлдэхээ больжээ. Тэд долоон хүнийг гэмтээсэн хэрэг гарлаа. Энэ сарын 21-нд хятад иргэд ”Скай хайпер” сүлжээ дэлгүүрийн хамгаалагч Б, Б нартай муудалцан, тэднийг зоджээ.

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Хятад иргэд хүн зодлоо” гэсэн дуудлага ирсний дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийнхнийг очиход төмөр барьсан хятадууд цагдаа нарыг ч мөн зодож, эргүүлийн машины салхины шил болон бусад зүйлийг эвдэж танхайрчээ. Тэд арматурын төмрийг хурц ирмэгтэй болгон бэлдсэн байжээ.

Хятад барилгачид цагдаагийн ажилтнуудаас гадна “Даяар монгол” хөдөлгөөний хоёр залуугийн толгойн тус газар нь хүнд гэмтэл учруулсан гэнэ. Тэднийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байна. Танхайн гэмт хэрэг үйлдсэн хятадуудыг хайж эхэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.