Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тайваньчууд “барслантай” болжээ

Ховор тохиолддог этгээд эрлийз амьтдын нэг болох бар, арслангийн зулзага Тайваньд мэндэлжээ. Энэ нь тус улсад гарсан анхны тохиолдол бөгөөд өнгөрөгч ням гаригт “World Snake King Education Farm” нэртэй хувийн хүрээлэнд мэндэлсэн гурван зулзагын нэг нь нас барж, хоёр нь эсэн мэнд байгаа гэнэ.

Судлаачид “барслан” хэмээн хошигнон нэрлэдэг зулзагынхаа тухай амьтны хүрээлэнгийн захирал Хуан Куонан “Бид зориудаар хээлтүүлээгүй. Арслан бар хоёр маань багаасаа нэг торонд өсөж, ижилдэн дассан” гэжээ. Харин Тайванийн Засгийн газар хоёр зулзагыг бие даах чадвартай болмогц өмнөд мужид нутагшуулах шийдвэр гаргасан байна.

Тайпей хотын “Apple Daily” сонинд мэдээлснээр дэлхийд одоогоор арван “барслан” байдаг бөгөөд, нас бие гүйцсэн эрлийз арслангаас биерхүү байдаг гэнэ.


О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.