Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Найман настай жаалын зургууд 235 мянган доллар хүрчээ

Английн найман настай зураач хүү Кейрон Уилльямсон бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, энэ үеэрээ 33 зургаа нийт 235 мянган доллараар заржээ. Гоц авьяастан хүүгийн бүтээлийг худалдан авахаар АНУ-аас олон зуун урлаг судлаач, уран зураг сонирхогч үзэсгэлэнд нь иржээ.

Усан болон тосон будгаар зурсан түүний бүтээлд цас нэвсийтэл дарсан тал газар, завь дээгүүр нь хөвж яваа гол мөрөн, шөнийн ой зэрэг үзэсгэлэнт байгалийн зураг зонхилжээ. Найман настай зураачийн үзэсгэлэнг гурван мянган хүн үзсэн гэнэ.

Хүүгийн ээж Мишел, аав Кейт Уилльямсон нар хүүхдийнхээ авьяасыг санамсаргүй анзаарч мэдсэн гэнэ. Гэр бүлээрээ зугаалж явтал хүү нь харандаа цаас нэхэж, байгалийн сэдэвт нэг зургийг үнэхээр гайхалтай зурсан аж. Тиймээс тэд хүүгийнхээ авьяасыг нээхээр шийдсэн байна.

Сургуульдаа хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог гоц авьяастан хүүгээс сурвалжлагч “Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна” гэж асуухад “Хөлбөмбөгчин бас зураач” хэмээн хариулжээ.


Г.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.