Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Анжелина Жоли Боснийн дайны тухай кинонд тоглоно

Холливудын жүжигчин Анжелина Жоли Балканд зургийг нь авах романтик киноны гол дүрд тоглохоор бэлдэж байна.Тэрбээр өнгөрсөн бямба гаригт НҮБ-ын энхийн элчийн хувьд Боснийн нийслэл Сараевод хүрэлцэн иржээ. Киноны зураг авах ажил энэ намар эхлэх тухай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас мэдээлсэн байна.

Киноны үйл явдал 1992-1995 оны Боснийн дайны талаар өгүүлэх ажээ.Уг кинонд гол баатруудын амьдралд дайн хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлэх юм байна. Кинонд хуучин Югославын нутаг дэвсгэрт аж төрдөг янз бүрийн үндэстэн ястны жүжигчин тоглох тухай НҮБ-ын мэдээнд дурджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.