Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ СУРГУУЛИЙГ ХААНА

Өнгөрсөн долоо хоногт оюутан хүүхэдтэй айл өрх бүрт баяртай нэгэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Хүний хөгжил сангаас иргэдэд олгож буй мөнгийг дал, арван мянгаар нь тарааж байсан бол сургалтын төлбөрт ашиглах боломжийг Засгийн газар иргэдэд олголоо. Энэ мэдээг дуулсан хүмүүс хүүхдүүдийнхээ сургуулийг зорьж төлбөрөө эргүүлэн авах гээд хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Улсын болон хувийн их, дээд сургуулиуд төлбөрөө эргүүлэн өгч байгаа эсэхийг сонирхсон юм.

МУИС-ийн захирал доктор, профессор С.ТөмөрОчир -Манай сургуулийн сургалтын төлбөр 1.1 сая орчим байгаа. Бүртгэл эхлээгүй учир ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй. Тиймээс төлбөр буцаах асуудал байхгүй. Засгийн газрын шийдвэр гарсан болохоор биелүүлэх л учиртай. Манай сургуульд улсын статустай сургууль нэгдээд нийт 16 салбартай болсон. Хүний хөгжил сангаас олгож буй мөнгөө сургалтдаа зориулах эсэх нь хүний өөрийнх нь асуудал ч ихэнх нь боловсролдоо зориулах бололтой гэв.

ШУТИС-ийн Сургалт судалгааны албаны дарга Н.Ганзориг

-Манай сургуулийн сургалтын төлбөр 13.6 хувиар нэмэгдсэн. Сургалтын төлбөрийг яг хэдэн төгрөг болсныг хэлэх боломжгүй байна. Учир нь бид төлбөрийн саналаа БСШУЯ-нд хүргүүлсэн. Сургуулиуд нэгдээд нийт 17 салбартай болж байгаа. Бид арванхоёрдугаар сар хүртэлх сургалтын төлбөрийг авч байгаа гэв. Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ХААИС, МУБИС-д ямар нэгэн асуудал гараагүй бөгөөд Засгийн газрын шийдвэрийг биелүүлнэ гэв.

Харин ЭМШУИС-ийнхан төлбөрийг буцааж олгохгүй байгаа талаар эцэг, эхчүүд бидэнд гомдол мэдүүлсэн юм. “Манай охин энэ сургуульд орсон. Төлбөрийг нь бүрэн төлсөн. Засгийн газрын шийдвэрийг БСШУ-ын сайд зурагтаар танилцуулж байгааг дуулаад иртэл мөнгө эргүүлэн өгөхгүй байна. Ямар учиртайг асуухад тодорхой зүйл хэлсэнгүй” гэж Баянгол дүүргийн иргэн Х.Халтар ярилаа.

Тус сургуулийн санхүүгийн ажилтан гэх эмэгтэй “Өгөхгүй гэж хэлээгүй. Асуудлыг шийдэх болоогүй. Захирал шийдвэр гаргасан хойно болох байх” гээд хаалгаа хаав. Харин хувийн их, дээд сургуулиуд лхагва гаригт гарсан шийдвэртэй танилцаж амжаагүй бололтой. Энэ долоо хоногт оюутнуудын төлбөрийн тодорхой хувийг эргүүлэн олгоно гэсэн хариултыг өглөө. БСШУ-ын сайд Ё.Отгонбаяраас төлбөр эргүүлэн олгохгүй сургуульд ямар арга хэмжээ авах талаар тодруулахад “Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ёстой. Одоогоор бидэнд энэ шийдвэрийг биелүү лэхгүй байгаа талаар гомдол ирээгүй. Хүний хөгжил сангаас сургалтын төлбөрийг төлөх боломжтой учир эхний гурван сарын мөнгийг авах тухай тодорхой мэдээлэл сургуулийн удирдлагууд авсан.

Улсын, хувийн бүх их, дээд сургуулиудад хамаатай шийдвэр. Хэрвээ энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд шат дараатай арга хэмжээ авч, цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох болно” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.