Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дэлхийн зөн”, МУЗН-ийн нэрийг барьж залилагчдыг илрүүлэв

“Дэлхийн зөн Монгол” болон МУЗН-ийн нэрийг барьж ахмад настнуудын алт, мөнгөн ээмэг, бөгжийг залилан авч зугтдаг байсан этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд уржигдар илрүүлэн саатуулжээ. Өдгөө тэднийг тус хэлтсийн Мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд сэжигтнүүдийг Ганц худагт цагдан хорьсон гэнэ. Энэ талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах ахлах байцаагч, ахмад Б.Гүнчин-Ишээс тодруулахад “Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагт алт, мөнгөн ээмэг, бөгж зүүсэн, ганц нэгээрээ явж байгаа өндөр настнуудыг хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Дэлхийн зөн, МУЗНийн нэрийг барьж залилж байсан эрхэлсэн ажилгүй 27-40 насны долоон хүнийг саатуулан, мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхлээд байна. Тэдний дөрөв нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Одоогоор дээрх байгууллагуудын нэрийг барьж залилан мэхэлсэн 12 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн” гэлээ. Тэд хохирогчдоос авсан үнэт эдлэлээ хэрхдэг байсныг шалгаж тогтоогоогүй байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.