Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОРОСУУД АРХИНААС САЛНА

Москва хотын дарга Юрий Лужков Оросын нийслэлд согтоох чадвар ихтэй архийг худалдаалах журмыг чангатгах тухай захирамжид гарын үсэг зуржээ. Уг захирамжаар 15 градусаас дээш этилийн спиртийн агууламж бүхий архи, коньяк болон бусад төрлийн согтууруулах ундааг ирэх сарын 1-нээс эхлэн үдшийн 20.00 цагаас өглөөний 10.00 цаг хүртэл худалдахгүй юм байна. Захирамжийг зөрчсөн тохиолдолд дэлгүүрүүдийн лицензийг хураах ажээ. Уг хориг ресторан, нийтийн хоолны бусад газар болон шар айргийн худалдаа, алькогол багатай коктейлийн худалдаанд хамаарахгүй юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев хэд хоногийн өмнө Сочи дэх өргөөндөө Орос улсад согтууруулах ундааны хэрэглээг багасгах арга хэмжээний талаар зөвлөлгөөн хийжээ. Тэрбээр мөн өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Эрүүлийг хамгаалах, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голиковатай уулзахдаа архидан согтуурах хийгээд бусад хортой зуршлын эсрэг тэмцэх хөтөлбөр боловсруулахын чухлыг онцлон тэмдэглэж байжээ. Левадын төвөөс саяхан явуулсан санал асуулгаас үзвэл Оросын иргэдийн дөрөвний гурав нь архи шөнийн цагаар худалдаалахыг хориглосон шийдвэрийг дэмжсэн байна. Түүнийг эсэргүүцэгчид архи байнга юм уу нэлээд ихээр уудаг хүмүүс байжээ.

Оросын ерөнхий наркологич Евгений Брюн өнгөрсөн сарын 13-нд хэвлэлийн хурал хийлгэж, “Хүмүүсийг өглөөнөөс эхлэн согтууруулахгүйн тулд” өдрийн 14.00 цагаас үдшийн 21.00 цаг хүртэл хатуулаг ихтэй архи худалдаалахыг хязгаарлахыг уриалжээ. Одоо Москва орчимд нийслэлийнхээс илүү хатуу хязгаарлалт тогтоод буй ажээ. Тухайлбал энэ оны тавдугаар сарын 10- нд эхэлж тэндхийн дэлгүүрт үдшийн 21.00-с өглөөний 11.00 цаг хүртэл архи худалдаалахыг зогсоосон байна. СанктПетербург, Ульяновск, Нижегород, Ростов муж болон БН Коми улс, Байгалийн чанадад цагийн зөрүүтэйгээр мөн ийм арга хэмжээ аваад буй юм гэнэ. Чеченьд өдөрт хоёр удаа, өглөөний наймаас өдрийн арван цагийн хооронд л согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөн бол Дагестаны хүн ам оршин суудаг зарим газарт орон нутгийн жамаат (өөрийн удирдлагын албан бус байгууллага) согтууруулах ундаа худалдаалахыг бүрмөсөн хоригложээ.

ОХУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны мэдээнээс үзвэл тус улсын дунд зэргийн амьдралтай нэг иргэн жилдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон дээд хэмжээнээс дөрөв дахин их буюу 18 литр цэвэр спирт хэрэглэдэг байна. Орос улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд 18 дугаарт ордог байна. Архи гээч угтаа Оросын бүтээл биш юм. Түүхийн баримтаас үзвэл архийг ХIV зуунд Германд бодож олж, түүнээс хойш ойролцоогоор зуун жилийн дараа Орост орж иржээ. Хаант засгийн үед, дараа нь императорын Засгийн газар зан суртахуун хийгээд улсын төсөв, санхүү хоёрыг тэнцвэржүүлэх үүднээс архийг үйлдвэрлэж, худалдаалахыг заримдаа хязгаарлаж, бас хөхиүлэн дэмжиж байжээ. ХIХ зууны үед тус улсад эрүүлжихийн төлөө олон нийтийн хүчтэй хөдөлгөөн хүртэл гарч байсан байна.

1914 онд Хоёрдугаар Ни колай хаан дэлхийн дайн дуустал Орост архийг бүрмөсөн хориглож байжээ. Большевик үүд засгийн эрхэнд орсныхоо дараа уг арга хэмжээний хугацааг сунгаж байжээ. 1923 оны наймдугаар сарын 26-нд Тө вийн гүйцэтгэх хороо, Ардын комиссариудын газар ЗСБНХУ-д архины үйлдвэр лэл, спиртийн ундаа худалдаалахыг дахин сэргээх тогтоол гаргаж, дэлгүүрүүдэд тухайн Засгийн газрын тэргүүн Алексей Рыковын нэрээр нэрлэсэн “Рыковк” нэртэй хямд үнэтэй архи гарч эхэлсэн байна. Иосиф Сталин архины орлогогүйгээр хүнд үйлдвэрийг хөл дээр нь босгох арга байхгүй, тиймээс ичих хэрэггүй гэж нэг бус удаа цохон тэмдэглэж байжээ. Орост 1958-1972 онд спиртийн худалдааг хязгаарлах үүднээс согтууралтай тэмцэх тухай тогтоол хоёр ч удаа гаргажээ. 1985 оны тавдугаар сард ЗСБНХУын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй архидан согтуурахын эсрэг кампани эхэлсэн боловч хоёр жилийн дараа таг чиг болсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.