Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН, АХХ хоёр яагаад л байна даа

АН-ын баруун бүсийн чуулга уулзалт өчигдөр Завхан аймгийн төвд эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. Хэдхэн хоногийн өмнө төвийн бүсийнх нь уулзалт Архангайн Тамирын хөндийд дуулиантайхан болсон. Гэтэл АН-аас угшилтай Ардчилсан хүчний холбооны төвийн бүсийн чуулга уулзалт өчигдөр ДарханУул аймагт сүр бараатай эхэлжээ.

АН-ын зүүн бүсийн чуулган ирэх сарын 17-18-нд Сүхбаатар аймагт болох юм билээ. Харин АХХ-ны энэ бүсийн чуулга уулзалт долоо хоногийн дараа мөн Сүхбаатарт болохоор зар түгжээ. Эндээс үзвэл АН АХХ-гоо жийгээд байна уу, эсвэл АХХ нь намтайгаа өрсөлдөөд байна уу гэх хар хэнд ч төрөх нь мэдээж.

Юу болоод байгааг нь АХХ-ны залуучуудын байгууллагын тэргүүн, УИХын гишүүн Г.Баярсайханаас лавлахад, “Бидний хувьд ямар ч зорилго, санаархал байхгүй. АХХ бүсийн чуулга уулзалтаа аль эрт, хавар зарласан шүү дээ. Харин яагаад давхцаад байгаа юм бол. Намын бүсийн уулзалтуудыг төлөвлөсөн хүмүүс л мэдэх байх” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.