Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амиа алдсан нинжагийн цогцосноос ТОЗ-8-ын сум гарчээ

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт энэ сарын 11-нд иргэд, нинжа нарын дунд маргаан үүсэж, иргэн Т тэнэсэн суманд оногдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэрэгт тус сумын Засаг дарга М.Ганбаатар, иргэн М.Батжаргал, Ж.Гүр нарыг сэжигтнээр татан байцааж байгаа аж. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр М.Ганбаатар дробинк буугаар буудсан гэх боловч талийгаач ТОЗ-8 бууны суманд оногдсон байжээ.

Тиймээс ТОЗ-8 буу ашигласан М.Батжаргал, Ж.Гүр нарыг саатуулан шалгаж байгаа аж.

Энэ талаар ГовьАлтай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Н.Эрдэнэ-Очироос тодруулахад, “Мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Б.Эма

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.