Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ үр тариа ихээр импортлохоор болжээ

Оросууд гангаас болж үр тарианыхаа 20 гаруй хувийг алдсан билээ. Ялангуяа бордооны салбар нь 25-30 хувийн алдагдал хүлээж, тариаланчдыг хүндхэн байдалд оруулсан. АНУ-ын Үр тарианы зөвлөл дээрх тооцоог гарган, ОХУ энэ онд их хэмжээний үр тариа импортолно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“Российская газета” сонины мэдээлж буйгаар Оросын бизнесменүүд эхний ээлжинд Америкаас 250-300 мянган тонн эрдэнэшиш импортлох агаад өвөл гэхэд энэ хэмжээ 20- 30 хувиар өсөх төлөвтэй аж. Энэ онд багаар бодоход 1.5 сая тонн үр тариа импортолно гэж америкчууд үзэж буй.

Европын мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар ОХУ мөн өндөр чанарын улаанбуудай ч импортлохоор байна. Хараат бус орнуудын хамтын ажиллагааны байгууллагын орнууд буюу Казахстан, Украин, Беларусь зэрэг ган болсон ч Орос шиг алдагдал хүлээгээгүй орноос улаанбуудай худалдаж авах төлөвтэй.

Мөн энэ онд долоон сая гаруй тонн үр тариа хурааж, рекорд тогтоосон Узбекистан ч ОХУ-д улаанбуудай нийлүүлж магадгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.