Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хувцасны шошгон дахь мэдээлэл

Та хувцсаа угаалгын машинд эргүүлчихдэг, эсвэл цэвэрлэгээний газарт өгчихдөг болохоор   зөв арчлах талаар огтхон ч сонирхож байгаагүй юү?

Тэгвэл хувцас  яаж арчлах ёстойг эзэндээ “хэлээд” өгчихдөг байна. Хувцасны шошгонд элдэв лого тэмдэг бүхий зураг байдгийг  Та анзаарсан байх. Дугуй, гурвалжин, дөрвөлжин дүрсүүд, индүүний зураг юуг илэрхийлдэг бол. Энэ талаар бяцхан мэдээлэл хүргэе.

Дөрвөлжин дотор дугуй дүрс: 

Ийм тэмдэгтэй хувцсыг та угаалгын машинд санаа зоволтгүй хийж болно. Дугуй дотроо “Р” гэсэн үсэг байвал цайруулагч болон бусад химийн бодисоор цэвэрлэж болно гэсэн үг. Харин зургийг хэрээс тэмдгээр дарсан байвал мэдээж, та тэр хувцсыг угаалгын машинд хийж, элдэв химийн бодис хэрэглэж болохгүй шүү.

Савтай ус: 

Хэд хэдэн янзаар заасан байдаг. Усыг илтгэсэн долгиотой зураасны дотор 30*С гэх мэт тодорхой тоо бичсэн байвал заасан тооноос илүүгүй хэмтэй халуун бүлээн усанд угаана. Харин гарын зурагтай бол “Зөвхөн гараар угаана” гэдгийг зааж байгаа юм.

Индүү:

 Хэрээсээр дарсан бол индүүдэж болохгүй, зүгээр байвал болно гэсэн үг гэж та бодож байгаа байх. Таны зөв, гэхдээ анхаарах ёстой нэг зүйл бол индүүний доод хэсэгт 1-3 цэг бий. Гурван цэг бүхий зурагтай бол Та тэр хувцсыг халуунаар индүүдэж болно, хоёр цэгтэй бол дунд зэргээр, харин ганц байвал индүүнийхээ тохируулгыг хамгийн бага дээр нь тавьж индүүдээрэй гэж байгаа юм шүү.

Мөн хувцасны шошгон дээр “wash dry separately” гэсэн бичиг байх юм бол өөр хувцастай холилгүй, дангаар нь угаагаарай.

Цамцны зураг байвал дэлгэж хатаана, дан дугуйг хэрээсээр дарсан бол хатаагчид хийх хэрэггүй, хэрээсгүй бол угаалгын машиныхаа  хатаагчаар хуурай болтол нь сэгсэрч болно.

Эрчилсэн олсорхуу зүйлийг хэрээсээр дарсан бол мушгиж болохгүй, дараагүй бол мушгиж хатаана гэх мэтчилэн  бүхнийг хэлээд өгнө.

Харин  та  анхааралтай ажиглаарай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.