Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ын байлдааны сүүлчийн бригад Иракийг орхин гарлаа

АНУ-ын Зэвсэгт хүчний сүүлчийн байлдааны бригад пүрэв гаригийн шөнө өөрийнх нь хэд хэдэн цэргийн бааз байдаг Кувейтийг дамжин Иракийн нутаг дэвсгэрийг орхин гарсан тухай АР мэдээллээ. Америкийн бүх анги салбар энэ оны наймдугаар сарын 31 хүртэл Иракаас гарна гэж Ерөнхийлөгч Барак Обама өмнө нь зарласан юм.

Гэвч дээрх агентлагийн мэдээлж байгаагаар Америкийн 50 мянган цэрэг ирэх оны эцэс хүртэл шаардлага гарвал Иракийн цэргийнхний ажиллагааг дэмжих зорилгоор Иракт үлдэх бөгөөд тус улсын тусгайгийнхан Ирак дахь зэвсэгт дайчдыг мөрдөн устгах ажлаа үргэлжлүүлэх юм байна.

Иракт 2003 онд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Америкийн цэргийнхэн 4.415 мянган хүнээ алдсаныг Пентагон тооцон гаргажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.