Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Николя Саркози: Цыгануудыг эх орноосоо гаргана

 Францад хууль бусаар оршин сууж буй цыгануудыг нутагт нь буцаах боллоо. Тус улсын Ерөнхийлөгч Николя Саркози энэ тухай өмнө нь мэдэгдэж байсан. Эхний ээлжинд 80 гаруй хүнийг Румыний нийслэл Бухарест руу илгээх бөгөөд Хүний эрхийг хамгаалах Олон улсын байгууллагуудын эсэргүүцлээс эмээж, ямар онгоцны буудлаас нисэхийг нь нууцалж байгаа юм байна.

Өмнө нь Европын холбооны гүйцэтгэх байгууллага Еврокомиссын тэргүүн Вивиан Рединг энэ үйлдлээрээ Франц улс Европын холбооны улс хоорондын гэрээ болон хүний эрхийн тухай Олон улсын гэрээг ноцтойгоор зөрчиж байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Юутай ч ойрын хугацаанд Румын, Болгар улс руу 500 гаруй иргэнийг буцаах агаад онгоцны тийз болон бусад зардлыг Францын Засгийн газраас гаргаж, тус орноос “сайн дураараа” нутгаа зорьсон иргэн бүрт 300 евро тусламж болгон өгөх гэнэ.


Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.