Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагаас тэтгэвэрт гарсан офицер хүн амины хэрэгт холбогджээ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 7-ны өдөр Б гэгч эмэгтэй сураггүй алга болж, нэг өдрийн дараа цогцос нь олджээ.

Гэмт хэргийг мөрдөн шалгах ажил ямар шатандаа яваа, ар гэрийнхэнд нь яагаад мэдэгдээгүй удсан болохыг тодруулахаар тус аймгийн цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Дамбийнямтай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. ЦЕГ-т ямар мэдээлэл ирсэн, мөрдөн шалгах ажлын явцын талаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа А.Дулаанжаргалаас тодруулахад “Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсээс хэргийн тухай танилцуулга байнга ирж байгаа.

Нуун дарагдуулсан зүйл байхгүй. Энэ хэрэгт сэжигтнээр татагдсан хүн цагдаагийн албан хаагч бус ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан хүн юм билээ. Хэрвээ цагдаагийн ажилтан гэмт хэрэг үйлдсэн бол Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгах учиртай. Хуулийн дагуу бүх ажиллагаа явагдаж байгаа” гэв..

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.