Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ботсваны сайд уул уурхайгаа зөв ашиглах зөвлөгөө өгөв

1966 онд Ботсван улс дэлхийн хамгийн ядуу 25 орны нэгээр тооцогдож байсан аж. Гэвч одоо тус улс танигдахын аргагүй болсон гэнэ. Энэ нь алмааз эрдэнийн хаялгатай шууд холбоотой.

Тэд байгалийн баялагаасаа олсон мөнгөө “хувааж идсэн”-гүй дэд бүтэц, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудаа хөгжүүлэхэд зарцуулсан нь өдгөө тус улсын хөгжлийн үндэс болсон байна.

“Монгол Улс манайхтай адил нөхцөлд ирсэн. Уул уурхайгаас олох ашгаа хэрхэн зарцуулах вэ гэж. Бэлэн мөнгө тараана гэдэг бол хамгийн ядмаг хувилбар.

Үүний оронд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах хэрэгтэй” хэмээн Монголын парламентын гишүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьжээ. Энэ сарын 9-нд Монголын төлөөлөгчид тус улсад зочилсон юм.

 

Ж.Тэгшээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.