Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэцүү нэртэй чулуу

Өвөрхангай аймгийн Эрдэнэзуугийн хийдээс зүүн урагш чиглэхэд “боов чулуу” нэртэй хад байх. Үр хүүхэд заяадаггүй хосууд энэ хаданд “бараалхдаг” бөгөөд эмэгтэй хүн уг чулуун дээр суумагц хэвлийд нь үр тогтдог гэсэн домог бий. Энэ домгийн үнэн болохыг батлах хүн олон бөгөөд, хүсэл нь биелсэн хүмүүс заавал эргэн ирж, хажууд нь байрлах модонд хадаг өргөдөг заншилтай.

Үүнээс гадна хань нөхөргүй бүсгүйчүүлийн цуваа энэхүү “шүтээн”-ээс тасарна гэж үгүй. Ач тустай ийм нэгэн хад жуулчдын анхаарал татаж, монголчуудын шүтээн болон Өвөрхангай аймагт оршин буй. Эл “шүтээн”-ийг бүтээх зарлигийг Эрдэнэзуу хийдийн Цорж лам Маамуу буулгаж байсан түүхтэй.

Учир нь лам, хуваргууд сахил санваараа зөрчин, эмс охид эргүүлэх нь сүмийн дотоод журамд нийцээгүй байна. Харин “Ум хом” гэсэн айлдвар сийлсэн эр бэлэг эрхтний хэлбэртэй энэ чулууг бүтээсний дараа лам хуваргууд “боов чулуу”-наас хэтэрч, санваараа зөрчихөө больсон гэдэг.

Тэгвэл энэхүү “боов чулуу”-г хэсэг хүн Хархорин сумын Засаг даргын Тамгын газартай хамтран шинэчилжээ. Энэ нь жуулчдыг татахад ихээхэн хувь нэмэр үзүүлэх гэнэ. Өдгөө урлагийн бүтээл хэмээн үнэлэгддэг энэ “шүтээн” 25 сая төгрөгийн өртгөөр бүтсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.