Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.НИЙБЕЛ МОНГОЛД АЙЛЧИЛНА

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд ноён Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 19-23-нд манайд айлчлах гэж байна. ХБНГУын Бундестагийн гишүүн хатагтай К.Е.Хаппах Касан, Ү.Күмпф болон ноён Х.Хайбах, албаны бусад хүмүүс түүнийг дагалдан ирэх аж.

Сайд Д.Нийбел Монгол байхдаа Ерөнхий сайдад бараалхаж, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Энэ албыг хашиж буй хүн анх 1991 онд Монгол Улсад айлчилсан бөгөөд ноён Д.Нийбелийн айлчлал хоёр дахь нь юм.

ХБНГУ нь манай улсын Европ дахь гол түнш төдийгүй манайд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг эхнээс нь тууштай дэмжин тусламж үзүүлж ирсэн орнуудын нэг. ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад 1991-2010 онд 290 гаруй сая еврогийн хөгжлийн тусламж үзүүлээд байгаа бөгөөд энэ нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд нэг хүнд ногдож буй тусламжийн хэмжээгээрээ Монгол Улсад хандивлагч орнуудаас хоёрдугаарт ордог.  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам нь гадаадын улс орнуудад үзүүлдэг хөгжлийн албан ёсны тусламжийн асуудлыг хариуцан эрхэлдэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.