Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нөхцөл байдал сайжиртал Афганистанаас цэргээ гаргахгүй

Америкчууд 2011 он гэхэд Афганистанаас цэргээ заавал гаргасан байх албагүй” гэж тус улс дахь гадаадын цэргийн шинэ командлагч, генерал Дэвид Петрэус мэдэгджээ. Тэрбээр Эн-Би-Си телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө цэрэг гаргах төлөвлөгөө яг таг зүйл биш гэдгийг би Ерөнхийлөгч Барак Обамад уламжлах болно гэж хэлсэн байна. Түүнчлэн “Цэрэг гаргах ажиллагаа нөхцөл байдлаас шалтгаалах болно гэдгийг Ерөнхийлөгч тодорхой илэрхийлсэн.

Нөхцөл байдал нааштай байх аваас хяналтыг бид Афганы түншүүддээ шилжүүлэн өгнө. Ингэснээр манай цэрэг Афганистаныг орхин гарах юм” гэж мэдэгджээ. Афганистанд амь үрэгдсэн америк цэргийн тоо нэмэгдэж буй үед генерал ярилцлага өгчээ. Энэ оны зургадугаар сард тус улсад Америкийн 66 цэрэг амь насаа алдсан байна. 2001 онд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш ийм тооны цэргийн албан хаагч нэг сарын дотор амь үрэгдэж байгаагүй юм.

Ачаалал нэмэгдэж байна Афганистанд амь үрэгдсэн гадаадын цэргийн тоо нэмэгдэж байгаагаас болж тус улсад цэргээ илгээсэн АНУ болон бусад улсын олон нийтийн зүгээс цэргийн ажиллагааг дэмжих явдал улам бүр суларч байна. Голланд улс хоёр долоо хоногийн өмнө Афганистанаас цэргээ гаргасан. Канад улс ирэх жил Кандагар мужид байрлаж буй цэргээ гаргахаар төлөвлөөд байгаа.

Ингэснээр Америк, Британийн цэргийн хүчээр л цэргийн ажиллагаа явуулна гэсэн үг. Энэ намар Афганистаны ихээхэн асуудалтай мужуудад нэмэлт хүч байрлуулна, чингэснээр нөхцөл байдал арай дээрдэнэ гэж генерал Д.Петрэус хэлжээ. Уг нь Ерөнхийлөгч Б.Обамагийн 2009 онд хэлж байснаар бол Америкийн цэрэг 2011 онд Афганистаныг орхиж гарах ёстой юм.

Тэрбээр мөн Афганистан руу нэмж 30 мянган цэрэг илгээх тухай зарласан. Талибуудтай хийх хэлэлцээ Америкчууд талибууд хийгээд босогчдын бусад бүлэглэлтэй яриа хэлэлцээ хийх ёстой гэж Афганистан дахь шинэ командлагч үзэж байна. Эцсийн эцэст Иракт бидний цусаар гараа угааж байсан хүмүүстэй яриа хэлэлцээ хийхээр ширээний ард суух уу гэдэг асуудал гарч ирсэн.

Бид хийнэ гэж хариулсан хэмээн өмнө нь Иракийн асуудал хариуцаж байсан генерал Д.Петрэус мэдэгджээ. Энэ сацуу зэвсэгт дайчдыг удирдаж, хөхиүлэн дэмжигч Осама бин Ладеныг баривчлах нь гол зорилт хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна. Америкийн генерал 75 мянган нууц баримт бичиг “Wikileaks” сайтад дэлгэгдсэн талаар хөндөн ярьжээ. “Нарийн түвэгтэй газар нутагт, нарийн түвэгтэй ажиллагаа явуулахдаа бидний хааяа хамтран ажиллаж байсан зарим афган хүний жинхэнэ нэр ус дурдагдсан байна лээ.

Нууц мэдээлэл гадагш алдагдсан нь зүгээр нэг орхиж болохгүй асуудал” гэж тэрбээр дурджээ. Тэгвэл дээрх сайтыг эзэмшигчид эхлээд нийтэлдэггүй юм уу гэж бодож байсан 15 мянган баримт бичгийг ойрын үед нэмж олон нийтэд ил тод болгохоор шийдвэрлээд байгаа тухайгаа мэдээлсэн байна. Нефтийн гэрэлт ирээдҮй юҮ Америкийн генерал Афганистаны ирээдүйг өөдрөгөөр харж байна.

Түүний үзэж байгаагаар шинэ “Торгоны зам” тус улсыг дайран гарч, Афганистан ашигт малтмалын худалдааны зангилаа газар болж ч магадгүй аж. Афганы хойт зүгийн нутагт геологичид нефтийн томоохон орд газар нээсэн тухай өнгөрсөн ням гаригт тус улсын Засгийн газар мэдээлсэн. Тухайн газрын нефть, хий, зэс бүхий байгалийн нөөцийг гурван тэрбум доллараар үнэлж буй тухай Кабулын эрх баригчид өмнө нь хэлж байсан юм.


Б.Буянцог “

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.