Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Стэнли Маккристал Йелийн их сургуульд багшилна

 Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч асан Стэнли Маккристал Йелийн их сургуульд багшлах болсон тухай CNN агентлаг мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жеймс Жонсыг шүүмжилж шуугиан тарьж байсан юм.

Албан бус эх сурвалжаар түүний энэ алхам албан тушаалаас нь огцруулах гол шалтгаан болсон гэдэг. Америкт чөлөөнд гарсан төрийн түшээд эрдмийн мөр хөөх нь цөөнгүй байдаг бөгөөд жишээ нь, Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс олон жил төрийн албанд зүтгэснийхээ дараа төрөлх Стэнфордын их сургуульдаа багшилж байгаа.

Генерал С.Маккристал ч энэ жишээг дагаж, олон улсын харилцааны талаар магиструудад намраас эхлэн “номын дуу” сонсгохоор шийдсэндээ сэтгэл хангалуун байгаагаа CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.


Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.