Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-ынхан ХКН-ын төлөөлөгчидтэй уулзав

Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчдийг АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон намын нарийн бичгийн дарга нар өчигдөр хүлээн авч уулзав.

АН-ын дарга Н.Алтанхуяг “Миний хувьд хуучин анд нөхөдтэйгөө уулзаж байгаадаа таатай байна. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хятадын төрийн өндөр албан тушаалтнууд ойрхон хугацаанд манай улсад айлчлал хийлээ.

Үүний мөрөөр олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжихийн эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна. Саяхан манай намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан төлөөлөгчид танай улсад айлчилсан.

Манай хоёр улс болон нам хоорондын хамтын ажиллагаа цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Ван Жаруй АН бол Монгол Улс төдийгүй дэлхийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн нам гээд Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлахыг урьжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.