Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХУУЛИА ЭРГЭЭД НЭГ ХАРААЧ, САЙД АА

Монгол Улсын төр гэм буруутай иргэнээ Эрүүгийн хуулиар шүүн хэлэлцэн тохирсон ял шийтгэлийг оноодог. Энэхүү хууль 305 зүйлтэй, зүйл бүр 2-5 ангитай гэж бодохоор 1500 гаруй зүйлчлэлээр гэм буруутныг гэсгээж байна. Аливаа ажилд үр дүн хамгийн чухал байдаг учир бүх шатны шүүхийн оноосон ялын хэрэгжилт, улсад болоод хувь хүнд учруулсан хохирлын төлөлт ямар байгааг сонирхсон юм.

Нийслэлийн шүүхийн эхний хагас жилийн ажлын тайланг харлаа. Энэ хугацаанд нийслэлд эрүүгийн 1389, иргэний 8013 гэмт хэрэг гарсан байх юм. Захиргааны, иргэн хоорондын асуудал, цагдан хорьсон гэх мэт асуудал нийлээд нийт 14769 хэрэг, маргааныг шийдсэн гэсэн дүн мэдээ байна.

Эдгээр гэмт хэргээс хамгийн их үйлдэгдсэн хэргийн жагсаалтыг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан, иргэний болоод аж ахуйн эд зүйл хулгайлсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг зонхилсон байх юм билээ.

Санаатай бөгөөд санамсаргүй үйлдсэн гэмт хэргийн гаралт, юунаас үүдэлтэй, хэн гэгч хэзээ үйлдсэнийг сонирхсонгүй. Харин үүний цаана хэн гэгч хүнийг хохироож, ямар хугацаанд хохирлоо барагдуулсан, барагдуулж байгаа эсэхийг олж мэдэхийг хичээлээ.

Нийслэлд өдөр бүхэн таваас доошг үй гардаг ахуйн болон хулгайн гэмт хэргийг үйлдэгчдэд Эрүү- гийн хуулийн 145 дугаар зүйл ангиар ял оноодог ч хулгайлсан эд зүйлийн үнийн дүнгээс хамаарч захир гааны арга хэмжээ авах нь олон. Харин онц их хэмжээний хохирол учруул сан бол 15 жилээр хорьдог. Энэ хуулийн 145.1,145.2, 145.3-т хорих ба хөдөлм өрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэг дүүлж хохирол барагдуулна гэж заажээ. Тэгэхээр энэ зүйл ангиар ял авсан хулгайч дунджаар 2.7 сая төгрөг төлдөг.

Анхан болон давж заалдах, дээд шатны шүүхээс гарсан энэ мэт шийдвэрийг богино хугацаанд биелүүлж, улсын орлого болгохоос гадна хувь хүний хохирлыг барагдуулсан баримт шийдвэр биелүүлэгч нарт хэдэн зуун мянгаараа байна. Одоогоос хоёр жилийн өмнө хүнсний нэгдүгээр дэлгүүрийн өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинаа жолоодож яваад иргэн Ж гэмгүй явсан хоёр хүний амь насыг дайрч хөнөөжээ.

Тэрбээр талийгаач нарын ар гэрт оршуулгын зардал гэж тус бүр 15 сая төгрөг өгч, 150 сая төгрөгөөр суварга босгосон байх юм. Хаяагаа хадран хулгай хийж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд айлын гэрийг шатаасан Б гэгч таван сая төгрөг төлсөн бол өндөр настныг залилж мэхлэн, эд зүйлийг хууран авсан гэр бүлийн хүмүүс 600 мянган төгрөг төлөөд, зургаан сарын хорих ял эдэлсэн байх юм билээ.

Хохирол барагдуулах боломжтой хүмүүс шүүх хурлын өмнө хохирлоо барагдуулдаг бол боломжгүй ялтнууд хохирогч талтайгаа гэрээ байгуулж, тодорхой хугацаанд хохирлыг барагдуулж байгаа тохиолдол цөөнгүй байна. Сүүлийн 20 жил дуулдаагүй хохирол улсад учруулсан хүний нэг бол бидний сайн мэдэх, “Хадгаламж” банк ны тооцооны ахлах

нягтлан бодогч асан Б.Чимэдцэрэн. Түүний хохирол ба раг дуулсан байдлыг сонирхлоо. Сэ лэнгэ аймгийн Зүүнхараа дахь чанга дэглэмтэй хорих ангид ял эдлээд таван жил болоогүй түүнийг саяхан магадлангаар оруулж, наранд гаргах дөхсөн. Ангийн захирагч нь өгсөн үүрэг даалгавар сайн биелүүлдэг, са хилга баттай байгаа гэсэн үндэслэл бүхий дэглэм бууруулах магадланг шүүгч нь зөвшөөрснийг Сэлэнгийн про курор эсэргүүцсэн юм билээ. Чоно борооноор гэдгийн адил болох гэж байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан дотоод хяналт шалгалтаар мэдэж илрүүлсэн.

Улсад асар их хэмжээний хохирол учруулсан Б.Чимэдцэрэн чанга дэглэмтэй хорих ангид ялаа үргэлжлүүлэн эдэлж, түүнийг дэглэм бууруулахыг зөвшөөрсөн дарга нь албандаа хариуцлагагүй хандсан учир ажлаа хүлээлгэн өгсөн. Их хэмжээний мөнгийг хуурамч чек ашиглан гурван жилийн хугацаанд авсанаа тэр хүлээж, “Би шүүхээс оноосон ямар ч ялыг эдлэхэд бэлэн.

Миний буруутай үйлдлээс болсон” гэж шүүх танхимд мэдүүлж байсан. Буруугаа хүлээгээд уйлахын наа гуур болж байсан түүний зугаа болгон ашигласан энэ их хэмжээний мөнгийг хэн барагдуулж, улсыг хохиролгүй бол гох вэ. Ашиглаж, шамшигдуулсан мөнгө нь 14 тэрбум, шүүхээр хэрэг нь эцэслэн шийдтэл улсад тушаасан мөнгө нь 4.5 саяхан төгрөг.

Гэтэл зөрүү нь 13 тэрбум 5.5 сая төгрөг. Энэ мөнгийг хэн төлөх вэ. Хуульч, шүүгч, эрх зүйч мэргэжил тэй олон хүн, ер нь салбарын сайдаас бусад хүнээс энэ тухай асуусан боловч тодорхой хариулт өгч, ийм хуулиар ингэж зохицуулдаг гэж хэлэх хүн олдсонгүй. Хариултыг Эрүүгийн хуу лийг боловс руулж, найруулсан Ц.Ням дорж сайд л өгөх бололтой.

Б.Чи мэд цэрэн мөнгө байхгүй, тоглоод дуус гасан гэсэн үгийг олонтоо хэлдэг. Монгол Улсын нэрийн өмнөөс чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа, улсад учруулсан хохирлоо барагдуулах боломжгүй гэж ярьсныг албаны эх сурвалж хэлсэн юм. Улсад санаатайгаар их хэмжээний хохирол учруулчихаад эд хөрөнгө байхгүй, ялаа л эдлэе гээд гэдийчихдэг хүмүүсийг хэрхэх ёстой юм бол.

Хуулиа эргээд нэг хараач, сайд аа. Аймгийн нэг сум дунджаар гурван мянга орчим хүн амтай, жилийн төсөв нь дунджаар 130 орчим сая төгрөг. Өөрий гөө татаж авах чадваргүй болтлоо тог лоомд толгойгоо мэдүүлсэн Б.Чи мэд цэрэнгийн завшсан 14 тэрбум төгрөгөөр нэг сумынхан хэчнээн жил

ажил амьдралаа залгуулж болохыг уншигч та бодоод нэг үзээрэй. Манай тэргүүлэгч компани “АПУ”-г удирдаж байсан Д..Жамъяансүрэн “Хоёр тэрбум төгрөг байвал цементийн үйлдвэр байгуулахад бэлэн байна. Техник эдийн засгийн үндэслэлийг нь гаргасан бэлэн үйлдвэр надад бий.

Даан ч мөнгө алга, Монголдоо ийм үйлдвэр байгуулчихвал ч” гээд л бодолхийлж суусан. Хотын хүн ам өргөжин тэ лэ хийн хэрээр барилгын салбарын үйл ажиллагаа сэргэж байгаа энэ үед кази нод барсан мөнгөөр цементийн до лоон үйлдвэр барих боломжтой байж.Гэмт хэрэгтнүүд учруул сан хохир лоо барагдуулдаггүй, ял эдэлж байгааг олон тоо баримт гэрчилж байна.

Торны цаана суугаа иргэдийн ихэнх нь архи ууж согтуурсан үедээ юу хийснээ мэдээгүй гэж мэдүүлдэгээс гадна тодорхой ажил мэргэжилгүй, амьдралын баталгаат түвшнээс доо гуур орлоготой иргэд байгааг цагдаа болон шүүхийнхний энэ жилийн эхний хагас улиралд хийсэн дүн мэдээнээс харж болно. Гэмт хэрэгтний ар гэр, ах дүү, найз нөхөд нь түүний ялыг хуваалцах учиргүй гэдгийг Үндсэн хуулиндаа заагаад өгсөн.

Тиймээс тухайн хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө байхгүй бол хохирсон иргэд сэтгэлийн шаналалтай үлддэг хууль манайд үйлчилсээр байна. Хуульч, өмгөөлөгч нараас гадна жирийн олон иргэнтэй уулзахад эд материалын хохирлоос гадна сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулахыг онцгой анхаарах цаг болсныг хэлж байсан юм.

Хүргэн болох залуугийнхаа амь насыг буудаж хөнөө- сөн Хон хэрээдийн Б.Энхбат гэмт хэргийг санаандгүй үйлдсэн гэх авч, 25-хан настай залуу заяаныхаа ханийг оллоо гэсэн итгэл, сэтгэлээр гэрт нь очоод ээж аавдаа иргэж ирээгүй.

Амьдралынх нь утга учир болсон хүүгээ цаг бусаар алдсан эцэг эхийн хэзээ ч нөхөшгүй сэтгэл санааны хохирлыг оршуул гын зардал болох хэдхэн сая төгр өгөөр хааж боломгүй санагдана.

Х.Оюун

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.