Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Канадын Элчин сайд нутаг буцлаа

 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Анна Биоликийг бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Хатагтай А.Биолик 2008 оноос Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан бөгөөд урьд нь ОХУ-д Ерөнхий консул, Казахстан Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч билээ. Ерөнхий сайд А.Биоликийг Монгол Улсад суусан Канадын анхны Элчин сайд байсныг нь тэмдэглээд, Монгол Улсад суух хугацаандаа Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Мөн Монгол Улсад ажиллаж байсан хугацаанд хоёр талын харилцаанд гарсан ололт, дэвшлийг хадгалах, хөгжүүлэхэд хатагтай Элчин сайд цаашид анхаарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Хатагтай А.Биолик Монгол Улсад ажиллаж байх хугацаандаа хоёр талын уул уурхай, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, тодорхой амжилтад хүрсэн гэдгээ Ерөнхий сайдад хэлэв.

Тэрээр цаашид ч хоёр талын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататган хөгжүүлэхэд анхаарч, Монгол Улсыг дэмжиж ажиллах болно гэдгээ Ерөнхий сайдад илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.