Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Энхболд АН-ыг удирдах боломжоо ашиглах уу?

Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа чигтээ УИХ-ын 2012 оны сонгуульд орвол нам нь ялагдал хүлээнэ гэдэгт итгэлтэй байдаг хэсэг бүлэг Ардчилсан намд бий. Ардчилсан хүчний холбоо чухам ийм үзэл бодлоор өнгөрсөн хавар эвлэлдэн нэгдсэн билээ.

Н.Алтанхуяг “Нам доторх хэсэг бүлгийн хүслээр АН хамтарсан Засгийн газрыг орхихгүй” хэмээн хэлж байвч энэ үг тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа юм. Н.Алтанхуягийг АН-ын даргаар сонгож, шинэ дарга МАХН-ын урилгыг хүлээн авч Засгийн газарт эвссэн 2008 оноос хойш АН-ын дотоодод хамтарсан Засгийн газрыг үл таашаах шинэ фракц хүчээ хэдийн аваад байна.

З.Энхболдын тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо АН-ын эрх барих дээд байгууллага Үндэсний зөвлөлдөх хорооны дийлэнх гишүүнийг хяналтдаа авчээ. Тэд тархай бутархай болоод байсан Алтангадасаас гишүүн түүж, жижиг фракцуудыг хамсаар байна. Ардчилсан хүчний холбоо чуулганаа хүртэл хөлтэйхэн хийж, АН-ын орон нутаг дахь салбар нэгжүүдийг өөртөө татахаар идэвхийлж эхэлжээ.

АН-ын ҮЗХ ирэх сард хуралдах сураг гарав. Энэ сураг МАХН, АН-ын эвсэл Засгийн газарт үргэлжлэх эсэх тухай яриаг улстөрчдийн дунд дэгдээж амжлаа. АН-ын цөм Алтангадасаас Ардчилсан хүчний холбоо руу шилжих үйл явцыг тус нам дахь жижиг бүлэглэлүүд хүлээн зөвшөөрч эхэлсэн нь хамтарсан Засгийн газрын хувь заяаг улам бүр бүүдийлгэлээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.